Tuesday, January 14, 2014

Олон цус хольцолдсон хүн сод ухаантан болдог гэж үнэн болов уу?

Нийтлэлч О. Мөнхжаргал. Олон цус хольцолдсон хүн сод ухаантан болдог гэж үнэн болов уу? 

         Сүүлийн хэдэн жилээс Монголчууудын дунд гадаад хүргэн бэртэй болох, түүнийгээ ид бах болгох үзэгдэл ихээхэн хүчтэй дэлгэрэх боллоо. Энэ сөрөг хандлагыг өөгшүүлсэн суртал номлогчид ч их байх юм. Эдгээр тархи угаагчид энэ зорилгодоо "
                                                                                                          Уул усны ойр нь дээр
                                                                                                         Ураг төрлийн хол нь дээр " хэмээх ардын уламжлалт сургаалийг гуйвуулан ашиглах боллоо. Монголчууд цус ойртолтоос сэрэмжилж, хошуу нутаг алгасан, худ ураг бололцдог байсан. Энэ амьдралын гүн ухааныг эс хайхрагсад аль болох алсаас буюу харь үндэстэнтэй ураг холбох нь цус ойртолтоос сэрэмжлэнэ, Монгол дотроо хуримлавал цөөхөн Монголчууд бараг бүгд ах дүүс, " Сайн яривал бүгд садан төрөл " тул үндэстэн дотроо гэр бүл бололцвол тэнэг маанаг хүүхэд төрнө гэж нэн ч илэрхийгээр тархи угаацгаана. Гаднаас цус сэлбэвэл удам сайжрана гэж байгаа хүмүүс Монголчууд өргөн уудам нутагтаа тархан суурьшсан, мөн бидний садан төрлүүд олон улс оронд амьдран сурьшиж байгааг үл тоомсорлодог.
          Үнэхээр л цус сэлбэмээр байгаа ол Халимаг, Буриад, Өвөр Монгол, Шинэжааны Ойрдууд, Хөх нуурын Монголчууд гээд бидний холын төрөл зөндөө л байна шүү дээ. Дээдсийн ариун цусыг харийн цусаар буртаглахыг санаархагчид удмын сангийн аюулгүй байдал гэж нэг юм байдгийг, цөөн тоот үндэстэн үй олон гадныханд уусан замхарч алга болох аюултайг ухаарах учиртайсан. Тэгээд ч эрлийзийн хүүхэд хурлийз, хурлийзийн хүүхэд хунхууз, хунхуузийн хүүхэд хуухууз гээд үеэс үед оюун ухаан, бие бялдар нь улам давжаарч, дөрөв, тав дахь үеэсээ насгүй, наслалаа ч хэнд ч хэрэггүй хүүхэд  төрдөг, цаашлаад үр удам тасардаг гэдэг.  Яг л хайнаг, ортоом гээд эрлийз үхэр үеэс үед бие нь давжаарч, мууддаг шиг
Үеэс үед бие нь давжаарч муудсаар дөрөв дэх тав дах үеэсээ насгүй  болж, улмаар үр ч үгүй болдог гэж байгаа. Бас нэг эмзэглүүштэй зүйл нь миний ажигласнаар Ази Европ хоёрын дундаас ( Эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч Ази байсан ялгаагүй ) Европ төрхтэй хүүхэд л гарах юм . Ази, Африк ч ялгаагүй. Тэгэхлээр өөр арьстантай ураг холбох нь бүр ч ноцтой асуудал. Энэ бүхэн даамжирвал удмын сангийн аюулгүй байдал алдагдаж, Монгол гэсэн чинь  бөөн Европ, Африк төрхтэй амьтас болж хувирвал эмгэнэлтэй еэ. Миний танил хар, шар арьтсантай суусан эрчүүл, хүүхнүүдийн хүүхэд дотор ази төрхтэй ганц ч хүүхэд байхгүй. Энэ нь алсдаа хэдэн арав, зуун жилийн дараа хар, шар арьстангууд бидэнтэй ах дүү төрөл садан хэмээн зарлаж, баталгаан ь миний аав, ээж, өвөө, эмээ нарыг хар. Тэд чинь энд олон жил амьдарсан Монголчууд биш үү? гэж мэлзэх үндэс болж болох юм шүү. Улс төрийн товчооны Орос авгайтнуудын хүүхдүүдийг хар Оросууд л байгаа биз дээ. Тэдгээр  улс төрийн товчооныхон болон эрдэмтдийн Орос хүүхдүүдээс гоц гойд ухаантан гэж дуулдсан нь өнөө хэр алга л байна даг. 

No comments:

Post a Comment