Tuesday, April 5, 2016

Солонгосуудын тархи угаалтаас МҮҮН хүртэл.

Нийтлэлч О. Мөнхжаргал.
Мүүн хэмээх суртлын талаар "  Tseren tours  "  компаны захирал Д. Цэрэндолгор гуай зоригтой хөндөн тавьснаар энэхүү шашны гаж суртахууны үнэн мөнийг Монголын ард түмэн ойлгож мэдэж эхлэлээ.
Тэр ч Мүүнийх, энэ ч  Мүүнийх гэсэн талцал " Хуурай өвсөнд ассан түймэр адил " Монголын нийгмийг доргиож байна. Хурал зөвлөгөөнд нь санаандгүй очоод, дүрс бичлэг нь гарч ирснээр Мүүнтэн хэмээх хочыг хүртэх болсон нь ч байх шиг.
Гэхдээ би энэ удаад тэр ч Мүүнтэн, энэ ч Мүүнтэн гэдэг талаас нь бус яаж яваад, юунаас болоод Монголчууд үүнд өртчихвөө, Мүүн хэмээх залинд уначихваа гэдэг талаас нь бичихээр шийдлээ.
Монголчууд гадны хүн, гадны суртал гэхээр л нээх их мундаг юм байдаг юм шиг, өөрийнхөө хүн, өөрийнхөө суртлыг үл ойшоодгын гай энэ бүхний үндэс болов.
Нөгөө талаар манай төр нийгэм, соёл, урлагийн зүтгэлтнүүд гадны хүн, гадны байгууллага урьж заллаа, уулзалт, лекц, хурал зохион байгуулах гэж байна, олон улсын  шагнал гардуулна гэхээр юуг нь ч мэдсэн юмгүй, огтын судалгаагүйгээр хөөрөн давхиад оччихдогынхоо лайг эдлэж байна гэж болохоор.
Урилга, заллага, ууш зууш гэхээр амиа тавьдаг, зэрэг зиндаагаа харуулж байна гэж сайрхдагийнхаа балгыг эдлэж байна.
Улс төр, соёлын томоохон зүтгэлтнүүд Сон Хён Мүүн гэгч Солонгос өвгөн урилаа, дэлхий дахиныг хамарсан арга хэмжээ зохион байгуулдаг гэхээр л хуйлраад цуглачихаж байна шүү дээ. Нам, холбоо, эвслийн ямар ч ялгаагүйгээр. Бага гүрний удирдагчдад байх ёстой гадныханд хашир хандах зан манай улс төрчдөд алга. Төлөвшиж, гүн бодлоготог болон төлөвшиж чадаагүй л гэсэн үг. Ялангуяа улс үндэстний нэр сүр, үндэстний аюулгүй байдал гэдэг талаас, ямар санаатай бол гэдгийг ер урьдчилан бодож, сэрэмжлэхгүй юм.
Гадныхны урилга заллагад ихэд болгоомжтой хандаж байх учиртай хүмүүс юм сан даа.
Солонгосын нэг загварын том нөхөр ирэхэд Монгол улсын төрийн тэргүүн Н. Багабанди бараалхаж л байлаа. Төрт ёс, дипломат хэмжүүрээр тэр нөхөр манай тэргүүнд бараалхах учиртай байтал манай хүн хүндээ хөнгөнөөс өгч л байдаг.
Энэ бүхнээс илүү нэгэн том шалтгаан нь Солонгосуудын тархи угаалтанд их багагүй өртөж, Солонгос гэхээр л бүхнээс ойр дотно санагддаг болсны уршгаар Мүүнийн гаж сурталд Монголчууд, тэр дундаа Монголын залуу үе тун ч амархан уургалуулсан байна гэж үзэлтэй.
Бид үзэл суртал гээч юмыг таягдан хаяж , өсвөр залуу үеэ сурган боловсруулж, гэгээрүүлдэг тогтолцоо үндсэндээ устсан нь   уул нь өөрийн гэсэн ухаантай хүн нээх их амархан сэтгэл хувираад орчихооргүй  хэтэрхий гаж , харгис сурталд итгэн дагахад хүргэлээ.
Христийн шашинд автсан залуус ч ямар ч шүүлтүүргүйгээр Христ л бол сайхан гэсэн үзлээр их автсан бололтой.
Социализмын үед баатарчууд, пионерүүд, эвлэл гээд хар багаас нь үзэл санааны хат суулгаж, төлөвшүүлж  байсан тийм тогтолцоо үгүй болсон нь  үзэл санааны хат суугаагүй өсвөр, залуу үе бэлтгэгдэх суурь нөхцөл боллоо.
   Зогсоо  зайгүй гарах Солонгос кино, тэр дундаа түүхэн кино, Солонгосын кино жүжигчдийн зурагтай  телевизийн хөтөлбөрүүд, гоо сайхны бараа гээд байнгын сурталчилгаа биднийг Солонгост хэт дурлуулах болж. Хэт дурласан хүмүүс тэр үндэстнийхээ талаар ямар ч оюуны шүүлтүүргүй болдог юм байна.
 Солонгос сурталд автсан ч юм уу? Мөнгий нь авсан ч юм уу ?  зарим судлаачдын Монгол Солонгос нэг гаралтай ах дүү ард түмнүүд хэмээх суртал ухуулгууд Монголчуудын сэтгэхүйг Солонгосчилж гүйцлээ. Нөгөө талаар манай археологичид өөрсдөө болон төрөөс зардал гаргаж өгдөггүйгээс, шинжлэх ухаанд зориулсан төсөв муугаас аргагүйн эрхэнд хариас санхүүжилт авч, авсан газрынхаа талд дуугарч долигонохоос аргагүй болдог ч бололтой.
Солонгосууд Орос, Хятад, Казакстан гурав шиг түүхэн киногоороо үнэн түүхийг ямар мундаг сайн гуйвуулахын мэргэжилтнүүд болохоо харуулсаар л.
Тэдний кинонууд дээр Монгол, Манж, Солонгос гурав нэг үндэс угсаатай мэтээр, бидний хүчирхэг их өвөг Хятан гүрэн Дундадынхны  бүрэлдэхүүнд ядарч зовж явахад нь Солонгосуд аварч туслан өмгөөлөлдөө авсан мэтээр түүхийг замхруулж өгөх юм даа. Үнэн хэрэгтээ Хятаны хараа, нөлөөнд байснаа мэдэхгүй.
Солонгос гэж  Хүннүгийн үеэс авахуулаад дан Монгол, Түнгүс, Хятад угсааны улсуудын  захиргаанд  түшмэг хараат улс байсан байж, улсыг нь хаан бус ван  удирдаж байсан байж нэг л их мундаг гүрнүүд байгуулж байсан мэт, сүрхий ухаалаг чадалтай хаадтай, мундаг мундаг баатар жанжидтай байсан мэтээр түүхэн сэдэвт кинонууд хийж, гадаад ертөнцөд цацаж байгаад нь автсан залуус Солонгосын түүхэн гэхээсээ үлгэр домгын баатар жанждаар бахархан,  өөрсдийнхөө түүх, баатар, жанждаа мэдэхгүй өсч төлөвшин Солонгост дурлаж, бодоожийн гаж сурталд юу ч бодолгүйгээр автаж, Солонгосын нэг луйварчин өвгөний өмнө далбаагаа намируулцгаан " Миний аав дуучин хүн
                                                                                           Миний аав адуучин хүн " хэмээх тэр сайхан дууны үнэ цэнийг алдуултлаа мансууран мунхралгүй яахав дээ. Солонгосууд тэдний хувьд баатрууд, жанжид юм чинь.
Гоа - Лин гэдэг гүрнээ Монголтой зориудаар холбож, Гуулингийн тал нутгийн нэрийг гуйвуулахад хүчин зүтгэсэн эрдэмтэн сэтэртэнгүүд хөөрхий.
Солонгосын үндэсний музейн санхүүжилтээр малтлага  судалгаагаа хамтран хийсэн манай археологичид судалгааны тайлангийн хамтарсан эрдэм шинжилгээний хурал дээр болон зурагтаар тус музейн захирлын Солонгосын Пу И улсын үеийн олдвор олдлоо. Энэ бол Солонгос - Монгол нэг гаралтайн баталгаа хэмээн улайм цайм эрээ цээргүй донгосоход няцаалт өгөх эрхгүй өрөвдөлтэй л харагдаж байлаа.
Бусдын мөнгөөр эрхэнд нь орсон хүмүүс юу ч дуугарч чаддаггүй юм байна.
Манайхан зоригтой байсан бол " Энэхүү олдвор нь Хүннү гүрэн болоод Пу И улс нь соёлын болоод улс төрийн өргөн харилцаатай байсны нэгэн баримт энэ "  гээд л эвтэйхэн булзааруулчихаж болох л байсан.  Ийм л арчаагүй эрдэмтэд манайд байна.
Мөн Монголчуудын генийн нэлээд хувь нь Солонгосууд. Яагаад гэвэл " Худ ургийн харилцаатай улсууд байсан " гэсэн Солонгос эрдэмтний дөвчигнөлд хариу өгөх нь байтугай даган баясч буй эрдэмтэд ч байх юм. Зарим нэг хаан Солонгос хатан авсныг ийн дөвийлгөж болохгүй шүү дээ.
Тэр ч бүү хэл "  Хөх судар " - ыг орчин цагийн хэлнээ хөрвүүлэгчийн эх түүхийн мэдлэггүйгээс Солонгуд овгийг Солонгос хэмээн эндүүрч Солонгосын Бухацагаан хаан гэсэн буруу ойлголт буй болгон, түүн дээрээ үндэслэн Мэргидийн Солонгуд овогт Хулан хатныг Солонгос хүн байсан мэтээр төөрөлдөөн үүсгэсэн нь зарим хүний сэтгэхүйд эдүгээ хүртэл баттай сууж.   
Mongol costums   - ээс зохион байгуулсан Монгол - Солонгосын хаад, ноёд, хатдын  хувцасны хамтарсан үзэсгэлэн дээр гэхэд л адил төстэй зүйлс их байгаа нь нэг гаралтайн баталгаа ч гэх шиг донгосч өгөхийг зурагтаар харж  л байлаа. Жаахан юм мэддэг эрдмийн хүмүүс бол Монголын захиргаанд байсан улс бүрийн төр ёсны хувцсанд  Монголын эзэнт гүрний захиргаанд байсантай холбоотойгоор нэвтэрсэн зүйлс их байдгыг гадарламаар л юм.
Хөх толбо гэж их ярина. Тэр хөх толбо гэдэг юм чинь тун цөөн хүн дээр байдаг бөгөөд хар арьстнууд дотор хүртэл ийм толботой хүмүүс байдаг болохыг Антропологичид / Биологийн хүн судлаачид / олж тогтоосон байгаа. Хөх толбыг Монгол үндэстний ялгарах онцлог гэж үзвэл хар Негрийг хүртэл Монгол гаралтай хэмээн үзэх хэрэг үү?
Солонгосууд адилхан хөх толботнууд, бид ах дүү үндэстнүүд, Монголд Солонгост байгаа найз нөхөдтэй минь адилхан хүмүүс ямар их явж байна аа гэж хошгируулаад. Бид ч Монголчуудтай хамгийн адилхан царайтай хүмүүс Солонгосууд гэж хөөрөөд л. Үнэн хэрэгтээ адилхан юм байхгүй.  тэд биднээс шал өөр, тэр ч бүү хэл бие биентэйгээ тун адилхан андуурмаар царай төрхтэй нөхөд шүү дээ.
Харин ч бидэнтэй хамгинй адилхан царайта нь Киргизүүд шүү дээ.
Энэ мэтээр Монголчууд төөрөлдсөөр л. Солонгосууд төөрөлдүүлсээр л. Өөрийн бодолгүй болон худалдагдсан эрдэмтэд нь төөөрөлдүүлэхэд нь хамтран зүтгэсээр л.
Солонгосууд ч биднийг төөрөлдүүлэх янз бүрийн байгууллага, ёслол, цугларалтыг чадамгай зохион байгуулах юм.
Манайхан урьд нь Түвдийн, Хятадын, Манжийн Оросын  суртал ухуулга, соёлын нөлөө, тарих угаалтанд автсаар 300 - гаад жил болсон.
Сүүлийн хориод жилд мөн ч олон улс үндэстний тархи угаалтанд их автаж байна.
Тэгэхдээ энэхүү 300 жилд  хамгийн амжилттай тархи угаалт хийсэн нь Солонгосууд л болж таарч байна даа.
Манайхны хувьд Солонгосын юм бүгд " царайлаг " , " өнгөлөг ", " гэгээлэг " санагддаг болсон юм уу даа. Биднийг нэг үндэстэн гэж ойлготол хамгийн сайн сэнхрүүлж чадсан нь яах аргагүй хамгийн амжилттай тархи угаалт.
Бид өнгөрсөн 300 жилд ямар ч өөрөө өөрийгөө мэдрэх, хүндлэх, эрхэмлэх, хамгаалах дархлаагүй ард түмэн болж. Ямар ч дархлаагүй болсон ард түмнийг хэн ч амархан хуурч мэхлэнэ шүү дээ. Нэн ялангуяа ард түмнээ соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх асар том хариуцлага, үүрэгтэй эрдэмтдэд нь хүртэл дархлаа алга. Уруудан доройтож буй үндэстний хамгийн тод илрэл энэ юм даа.
Үнэн хэргтээ Солонгосууд Манж Түнгүс гарлын болоод Дундад үндэстний цус холилдолтоос үүсэн буй болсон үндэстэн бөгөөд Хятад тал нь давамгайлсан бас  л нэг Хятад шүү дээ.
Царай төрх, хэл аялгуу, овог нэрс нь яг л Хятад байгаа биз дээ.     
Бүр гаж сурталд нь хүртэл том, багагүй автаж, зарим нэг нь арга хэмжээнд нь гэнэдээд оччихож байгаагаас харахад ийн дүгнэж болохоор.
Амьдаараа булшлуулах, гэрээслэлээ бичих, өөрийн эцэг эхийг бус нэг муу Солонгос өвгөн, эмгэнийг   шүтэх дээрээ тулж, нас барсан хүнтэй болон зурагтай гэрлэж, Монгол ёс заншлаас гаж суртахууныг хүлээн авах хөрс суурьтай болтлоо   Солнгосуудад тархиа базуулсан байна шүү дээ. Өөрөөр хэлбэл Солонгосуудад " Тархиа идүүлсэн " гэсэн үг.
Тархиа базуулах  үйл явц хориод жилийн турш алгуур алгуураар үргэлжилсээр энэхүү сэжгийн юманд хүрч.
Энэхүү гаж суртал хаа байсан 1994 онд Монголд орж ирсэн нь ч тодорхой боллоо.
Дэлхийн хамгийн зальт үндэстэн гэж болох Солонгосуудын талаар үзэл бодлоо миний эрхэм журмын  оюуны сүв нь нээгдсэн хүмүүс ярьж бичиж, миний бие ч  ойр дотныхондоо хэлж зарим нэг тусгайлан бичсэн нийтлэл болон ойролцоо сэдвээр бичсэн нийтлэлдээ дамаар бичээд ойлгож,  хүлээж авахгүй байсан Монголчууд энэ бүх үйл явцын  эцэст миний энэхүү нийтлэлийн утгыг ухахахад ойртсон болов уу ? гэж найдна. Ямар нэг тэсрэлт үүсч байж л дархлаагаа алдсан ард түмэн сэрдэг юм байна. Хэдийгээр харь цусын хүнитэй гэрлэн, гурван шар толгойто гаргасан, Христийн өөр нэг урсгал Евангалынхи ч гэсэн Монголын нийгэмд далд нуц хэлбэрээр нэгэнт газар аваад байсан буруу номын суртлыг өөрийнхи нь хэлснээр " Шүгэл үлээн" дэлбэ татсан Цэрэнд талархахгүй байхын аргагүй. Христын нөгөө урсгалыг шүтдэг нь л тоогүй.Яахлаараа манай овоо үндсээ гэсэн үг цухуйлгагчдын нэлээд хувь нь гадны ямар нэг хамааралтай, будлиантай байдаг байна аа.
Бид хуучин үзэл суртлаараа Умард ,Өмнөд Солонгос хэмээн аль нэгд нь талтай байгаа, ялангуяа ихэнхи нь хойтоход  нь дуртай   хэдий ч энэхүү их зантай, дээгүүр зантай, ямаан омогтой, зальжин үндэстэн хойно, урьдын ялгалгүй дүндээ дүн л шүү дээ.
Бид Хятад гэж айхтар зальтай хөрштэй ч түүнээс хэд дахин илүү овжин энэхүү үндэтснээс болгоомжилж л явбал хэтдээ өлзийтэй
Монголд аж ахуй эрхэлж буй Солонгос эзэд төртэйгээ хамт Монголыг эзлэнэ. Монгол баруун Солонгос болно гэж хэлж байсныг сонин хэвлэлээс бишгүй уншиж, хүнээс ч сонсож л байлаа.
92 насласан дуулианы эзэн болоод буй Мүүн өвгөн ч " Солонгос улс дэлхийг эзлэх болно " хэмэн тунхаглаж байсан нь үүнтэй агаар нэг санагдана.
Дэлхийн энд тэндгүй л  хэдэн зуун хос хуримлалаа гээд л сүр бадруулаад байдаг нь энэ  Мүүн эцгийн " Ариун гэр бүл " хэмээгч нь юм биш үү? Утга нь яг таараад байна.
Энэ олон хос худ ургийнхантайгаа хамт хурим найр хийж чаддаггүй нь тодорхой шүү дээ.
Бал, үзэг, дэвтэр,  оймс бариад л буяны үйлд нэмэр болооч гээд гуйж гувшаад явдаг хүүхдүүд эднийхэн байж таарах нь.
Эцэст нь тэмдэглэхэд миний бие Мүүнд автаагүй ч зальт нэгэн арга хэмжээг нь сонирхоод очиж. Аз болоход тэрхүү арга хэмжээ нь байр саванд бус задгай талбайд болсон нь тархиа базуулахгүй ч барьцаанд нь орох аюулаас аварч.
Мөн л үзэг, бал, оймс, дэвтэр бариад явж буй хүүхдүүд. Түүнээс хойш мөнгөтэй үед таарсан бол буян болох л байсан даа гэж боддог байсан би  ингэж яваа хүүхдүүдэд тааламжгүй хандах болсон доо.
Тэр юу вэ гэвэл 2011 онд бидний их дээдэс Хүн гүрний 2220 жилийн их ой болж, Монголчууд бид их түүх, эцэг дээдсээрээ бахархаж, Хүн гүрнээр амьсгалсан сайхан жил байлаа.
Тэр жилийн 8 сарын 20 хэднээр билээ дээ. " Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам "  болно гэсэн зар сурталчилгаа зурагт сонин, гудамжт талбайгаар их явсан даа.
Тэр өдрийг нь тэсч ядан хүлээж, хоног тоолсоор хэрэг болгон төв талбайгаа зорилоо.
Гэтэл цаг нь боллоо.  эхлэдэггүй. Баахан Христийн хуцвас, тэмдэгтэй Солонгос, монгол залуус холхилдоод л. Сэжгийн юм болж байна. Монгол ах дүүс минь, тэр ч бүү хэл Алтай хэлт холын садангууд минь ирэх болов уу ? гэж өдөржин харуулдлаа. Юу ч байхгүй.
Христийн  Солонгос, Монгол залуусын ариун сүмдээ хандив цуглуулах хайрцаг аялуулсан, дээр дурьдсан зүйлсээ болон Христийн билгэдлүүд  зарах гэсэн л арга хэмжээ үргэлжилсээр, сүүлдээ залхаад явсан даа би.
Эд Мүүнийхэн байж. Дэлхийн энхийн их наадмын холбоо " гэдэг нэрнээс харахад дээрхи  их наадам гэгчтэй гарцаагүй холбогдож байгаа биз дээ.
Мүүнийхэн, ер нь Солонгосууд тухайн үндэстнийг өөртөө татахаар ямар онцлог болон хэрэгцээ байнаав, ялангуяа тухайн жилд анхаарлыг нь татах ямар үйл явц болж байнав гэдэг дээр нарийн судалгаатай хандаж, түүнтэй нь уялдуулан ямар нэг нэр бодож олохдоо гаргуун хүмүүс юм шиг байгаа юм.
Солонгос Монгол нэг гаралтай хэмээх төрөөс нь зориудл санхүүжүүлж явуулдаг бодлоготой  энэхүү наадмын нэр уялдаж байгаа төдийгүй гаж суртлаа сурталчлах, нөгөө бидэнд нэгэнт тодорхой болоод байгаа бизнесээ амжуулах л арга байж.
Харийн сурталд автсан залууст тэр суртал нь л чухал болохоос үндэстэн , эх орон ямар ч хамаагүй байдаг нь 2002 онд сүр дуулиантай зарлаж, үнэн хэрэгтээ шашны арга хэмжээ байсан Монгол - Солонгосын шигшээ багийн нөхөрсөн тоглолт хэмээгч байлаа.
Төв цэнгэлдэхэд баахан Солонгосууд ирж Христийн суртлаа явуулж, манай хотын томчуул заллагаар томчууд оччихсон алиа арга хэмжээн дээрээс харагдсан.
2002 оны ДАШТ - ээр Солонгосын шигшээ дуулиан тарьсныг ашиглан хөлбөмбөгөөр дөрөөлөн суртлаа явуулах заль хэрэгжсэн дээ.
Солонгосын шигшээ баг бус " Халлелуяа " хэмээх  шашны баг манай шигшээтэй тоглож байгаа юм. Тэнд цугласан Христич залуус шигшээ багаа бус энэхүү шашны багаа дэмжээд байгаа юм даа.
Бодвол энэ ч бас Мүүнийхний зохион байгуулсан арга хэмжээ биз.
Үүнээс хойш зайнаас эмчилгээ гэдэг нэрээр Солонгосын Христийнхэн ирж, арга хэмжээнүүд төв цэнгэлдэхэд зохиосооор л.
Манай төрийн томчуул урилгаар цуглаж, мөн л дзээрхи арга хэмжээний адил манай нэр хүндтэй дуучид ая дуугаа өргөсөөр л. Тун ч эмгэнэлтэй улс ,ард түмэн дээ.
Энэ мэтээр өөгшүүлсээр  Солонгосууд " Төв цэнгэлдэх хүрээлэн " - гийн " Төв асар " - т тухлан ажиллах хүчин бүртгээд л.   Төрийн наадмын хоймор шүү дээ.  " Өөрийгөө хүндэлдэггүй ард түмнийг
Өөр бусад ард түмэн хүндэлдэггүй " гэж энэ.
Эдүгээ Монголчууд гадынхны элдэв сурталд, ялангуяа зальт үндэстэн Солонгосын элдэв сурталд болгоомжтой хандах сэхээ сууж байгаа байх.
" Цэцгийн хүлэмж" - ээс эхлэн, " Жангум " түүхэн киногоор эрчээ авсан олон ангит Солонгос киноны давалгаа Солонгосын соёлын түрэмхийлийн  түрлэгийг нэн хүчирхэгжүүлж.
Монголчуудаа өөрөө өөртөө эзэн байцгаая.

                                                                  2016. 4. 7.