Wednesday, January 31, 2018

Дундад улс дахь Монгол үндэстний засаг захиргааны нэгжүүд :
1. Өвөр Монголын өөртөө засах орон.
2. Шинжаан Уйгурын өөртөө засах орны Бор талын Монгол үндэстний өөртөө засах жоу / Хошуу /.
3. Шинжаан Уйгурын өөртөө засах орны Баянголын Монгол үндэстний өөртөө засах жоу / Сум / .
4. Шинжаан Уйгурын өөртөө засах орны Ховог сайрын Монгол үндэстний өөртөө засах сень. 
5. Хөх нуур мужийн Хайсы Монгол үндэстний өөртөө засах жоу.
6. Хөх нуур мужийн Хөнань Монгол үндэстний өөртөө засах сень.
7. Ляонинь мужийн Фүсин Монгол үндэсний өөртөө засах сень,
8. Ляонинь мужийн Харчин Монгол үндэстний өөртөө засах сень.
9.. Ганьсу мужийн Сүбэй Монгол үндэстний өөртөө засах сень.
10. Хар мөрөн мужийн Дөрвөд Монгол үндэстний өөртөө засах сень.
11. Гирин / Зилинь / мужийн Өвөр Горлос Монгол үндэстний өөртөө засах сень .
12. Хэйбэй мужийн Вэйчан Монгол үндэстний өөртөө засах сень.
Эдгээр нь зөвхөн өөрийн гэсэн засаг захиргааны нэгжтэй Монголчууд нь юм.
8 муж орын Монголчууд гэдэг нь дээрхи Өвөр Монголын өөртөө засах орон, Шинжаан Уйгурын өөртөө засах орон болон болон дээрхи 6 мужийн Монголчуудыг хэлдэг байна.
Өөрөөр хэлбэл Монгол үндэстний өөрийн гэсэн засаг захиргаатай дээрхи 2 өөртөө засах орон , 6 мужийн Монголчууд гэсэн үг.
Судлаач Ж. Баярбаатрын судалгаагаар Дундад улсын 31 томоохон засаг захиргааны нэгжид Монголчууд тархан амьдарч байгаа бөгөөд энд тэнд хэсэг бусаг, ганц хоёроороо амьдарч байгааг нэмбэл үүнээс ч их тоо гармой.

Нийтлэсэн О. Мөнхжаргал.