Wednesday, January 31, 2018

Дундад улс дахь Монгол үндэстний засаг захиргааны нэгжүүд :
1. Өвөр Монголын өөртөө засах орон.
2. Шинжаан Уйгурын өөртөө засах орны Бор талын Монгол үндэстний өөртөө засах жоу / Хошуу /.
3. Шинжаан Уйгурын өөртөө засах орны Баянголын Монгол үндэстний өөртөө засах жоу / Сум / .
4. Шинжаан Уйгурын өөртөө засах орны Ховог сайрын Монгол үндэстний өөртөө засах сень. 
5. Хөх нуур мужийн Хайсы Монгол үндэстний өөртөө засах жоу.
6. Хөх нуур мужийн Хөнань Монгол үндэстний өөртөө засах сень.
7. Ляонинь мужийн Фүсин Монгол үндэсний өөртөө засах сень,
8. Ляонинь мужийн Харчин Монгол үндэстний өөртөө засах сень.
9.. Ганьсу мужийн Сүбэй Монгол үндэстний өөртөө засах сень.
10. Хар мөрөн мужийн Дөрвөд Монгол үндэстний өөртөө засах сень.
11. Гирин / Зилинь / мужийн Өвөр Горлос Монгол үндэстний өөртөө засах сень .
12. Хэйбэй мужийн Вэйчан Монгол үндэстний өөртөө засах сень.
Эдгээр нь зөвхөн өөрийн гэсэн засаг захиргааны нэгжтэй Монголчууд нь юм.
8 муж орын Монголчууд гэдэг нь дээрхи Өвөр Монголын өөртөө засах орон, Шинжаан Уйгурын өөртөө засах орон болон болон дээрхи 6 мужийн Монголчуудыг хэлдэг байна.
Өөрөөр хэлбэл Монгол үндэстний өөрийн гэсэн засаг захиргаатай дээрхи 2 өөртөө засах орон , 6 мужийн Монголчууд гэсэн үг.
Судлаач Ж. Баярбаатрын судалгаагаар Дундад улсын 31 томоохон засаг захиргааны нэгжид Монголчууд тархан амьдарч байгаа бөгөөд энд тэнд хэсэг бусаг, ганц хоёроороо амьдарч байгааг нэмбэл үүнээс ч их тоо гармой.

Нийтлэсэн О. Мөнхжаргал.

Friday, October 6, 2017

Бид харийн ёс заншилд автах тусам тэр хэрээрээ өндөр төлбөр төлж байна.

/ Гэрлэх ёслолын ордны   болон хуримыг далимдуулсан ил, далд даварсан бизнесын жишээгээр /.
Гэрлэх ёслолын  ордны болон хурим далимдуулсан арилжаа наймааны үнэ ханш, ил далд бизнес арай хэтэрхий байгаа бөгөөд жирийн ард иргэдэд тун ч зүдэргээтэй , бараг хүртээлгүй шахуу байгааг хүн бүр мэдэж байгаа.
Бүсгүйн даашинзнаас өгсүүлээд үнэ хөлс нь ядуу Bонголд арай л дэндүү.
Сар гаруйхны өмнө " Үндэстний шуудан " сонин үүнийг " Хуримын бизнеv ид цэцэглэж байна " гарчгийн дор өөгшүүлэх маягтай бичсэн  нь энэ талаар бичих гэж бодож байсан миний бодлыг улам бүр асаасан ч завдал болохгүй байсаар билэгт сайн өдрийн босгон дээр заавал амжуулъяа хэмээн яаран яаран үүнийг би бичиж байна.
Бас ч тус сонинд  хуримын үйлчилгээнүүдийн үнэ хөлснүүд нь бичигдсэн нь үүнийг бичих сайхан эх сурвалж болж өгсөн юм. 
Гэхдээ би энэ удаад бидний соёлын дархлаагаа хамгаалах, маргааш болох 3 Намрын дунд сарын арван долоон " - ы билэгт өдөр зэргийг тохиолдуулан зөвхөн Монгол ёс заншил алдарч, тэр хэрээрээ дэмий үнэ хөлс төлж байгаа талаар нь бичихээр шийдлээ.
Нэн тэргүүнд  бэрийн талын " Хуримын гэрчүүд " хэмээх ижил өнгийн , эртний Грекийн язгууртан хүүхнүүдийн гэмээр загварын даашинз өмссөн хүүхнүүд ер нь ямар учиртай юм бэ?
Хуримлаж буй хоёрын бэргэд л хоёр талд нь хөтлөн " Гэрч  " болон оролцсоор ирсэн дэг.
Талбай дээр билигт өдрүүдэд тасралтгүй цувах хуримуудыг харахад нэг хурим нь 5, 6 7, 8 ягаан өнгийн, дараачийн хурим нь хөх, түүний дараачийн шар гээд өөр өөр өнгөөр сөөлжилж явах юм.
Христийн шашны билэгдэл давхар яваад байх шиг.
Хүргэний гэрчүүд гэж ижилхэн хар өнгийн хослол, цагаан цамц, зангиа бүхий бас  л дээрхи тооны залуус явна.
Дээр дурьдсан сонинд бичсэнээр  дээрхи ижил даашинзнууд 70 - 100 мянгын хооронд , түрээсэлбэл 20 - 35 мянгын хооронд гэнэ.   
Зарах болон түрээсийн доод ханшаар нь бодоход 8 эмэгтэйд 560, 160 мянгыг зарцуулах нь байна шүү дээ.
Монгол ёс заншилд огт байгаагүй юмыг оруулж ирж буйн гай энэ.
Эрэгтэй ёслолын үнэ ханшийг тус сонинд бичээгүй байсан ч хүргэний тал бүх зардлыг нь гаргаж буй нь тордорхой.
Дээр нь Соната түрээслэхэд 85000 төгрөг бол Лимузин хөлслөхөд " Ээ бүү үзэгд " 650 америк доллар гэнэ. Эдгээрийг хуримын ордон бус компаниуд түрээсэлдэг гэнэ.
Тэгэхдээ л " Гэрлэх ёслолын ордон "  - той нэг сүлжээ л байгаа шүү дээ.
Дээр нь хучин хуримлагч хоёрын машин л эр эм хоёр хүүхэлдэж, түүнийгээ тогтоох гэж машины хамраа гоёсон туузтай байсан бол өнөөдөр цуваа бараг тэр чигээрээ гоёх болсон бөгөөд дээрхи сонинд бичсэнээр цувааны 4 машин чимэглүүлэхэд 100 мянгыг  төлдөг юм байна.
Монгол Монголоосоо холдох тусам элдэв дэмий зүйлд мөнгө зарцуулсаар л байгаа биз.
Мэдээж " Цэцгэн хаалга ", " Аз жаргалын " хэмээх  шиддэг ганц цэцэгт ч бас л бөөн  зардал гарч буй нь тодорхой.
Сүүлийн үеийн манай кинонцрууд  ч бас энэ завхралыг  их өөгшүүлэх юм.
Кино нэрт марзан юмнуудаас болж, баахан хундага давхарлаж , сүү, дарс зэргийг гоожуулан баярхацгаах болж.
Энэ удаад харийн соёлоос улбаатайг нь л бичиж буй болохоос бус орчин цагийн үнэ ханш, тансаглал , арай л хэтэрч байгаа шүү.
Бөөн зардал, ёслол болчихоод эцэст нь салж буй нь харамсалтай. Салах л байсан юм бол бөөн зардал, бөөн ёслолын хэрэг юун.
Монголоороо хийвэл утга билэгдлийг нь сайн ойлгоцгоогоод салж сарних нь ч бага байх юм бил үү?
Хуртим угаасаа , хэзээнээс зардал  бага байж ирээгүй ч Монголоороо байвал илүү дутуу мөнгө зарах юм нь бага  тусах юм биш үү?
Монголоороо гэдэг нь машин тэрэггүй, морьтой, морин тэрэгтэй явцгаа гэсэн үг гэж Та бүхэн ойлгож болохгүй.
Монгол сэтгэхүйгээр гэсэн үг юм.
Эцэст нь тэмдэглэхэд хуримын хэт өндөр зардлаас болж,  залуу хосууд бараг хуримлахгүй, голдуу л айл гэр болж, төвхнөж, хөрөнгө чинээтэй болсон хойноо ёслож байна.
Өнөө цагийн хурим нийгмийн тулгамдсан асуудал болж.
Монгол ёс биш гэдгийг нь мэдсээр байж, Монгол бус юмнуудыг өөгшүүлж, зөвхөн мөнгө, ашгаа бодож буй нь, харин ч ёс заншлыг хадгалж, уламжлуулж  сургах ёстой " Гэрлэх ёслолын ордон "  ийн ажиллаж буй нь даан ч тоогүй.
Ордны хашааны баруун урд үзүүрт орших " Монгол зан үйлийн өргөө " ажилладаг юм уу даа. Бараг л.
Энэ янзаараа Гэрлэх ёслолын ордон их ашиг олоод байвал оргуулж босгуулдаг цаг эргээд ирэх байх шүү.
Социализмын үед амьхандаа гэр бүл, найз нөхдийн хүрээнд даруухаан хийчихдэг байсныг өнөөгийн энэхүү аймшигтай үнэ хөлс зарцуулж буй байдлаар бол бараг л зөвтгөх хэмжээнд хүрч байна.
Би энд мөнгө талаас нь бичсэн болохоос гадны ёс заншилд хэт автах нь, тэр дундаа ийм зан үйлийн чанартай зүйлд тэр нь ихээр орж ирэх нь ирээдүйн залуучуудын Монгол сэтгэлгээг эвдэж буй хэрэг шүү дээ.
Тэр даашинзтангууд учраа ч олсон юм байхгүй, хий хөөрцөглөөд л байдаг. Хөөрцөглөж буй бол түүнийг учрыг олчихоод хөөрцөглөх хэрэтэй.
Цэцгэн хаалга, ижил даашинзтангууд болон хослолтонгууд, шиддэг цэцэг, цувааны чимэглэл энэ бүхэн бидний соёлын дархлаа, хойч үеийн минь сэтгэхүйг бүрмөсөн идэх байх шүү.
Хурим хийж буй Монгол хосууд  Европ хувцсаар гангарах хэрнээ харийн хүргэн, бэр болж буй хүмүүс хостойгоо хамт Монгол хувцсаар гангардаг хачин жигтэй цаг ирж.
Монголоо сурталчилж байна гэж үүнийгээ боддог юм байх даа.
Харин ч өөрсдөө Монголоороо гангарч хуримлавал жинхэнэ сурталчилгаа болно доо.
Эцэст нь энэхүү их төлбөр оршин тогтнолын үнэ цэнэтэй болохыг ч үгйүсгэх аргагүй шүү.

Tuesday, April 5, 2016

Солонгосуудын тархи угаалтаас МҮҮН хүртэл.

Нийтлэлч О. Мөнхжаргал.
Мүүн хэмээх суртлын талаар "  Tseren tours  "  компаны захирал Д. Цэрэндолгор гуай зоригтой хөндөн тавьснаар энэхүү шашны гаж суртахууны үнэн мөнийг Монголын ард түмэн ойлгож мэдэж эхлэлээ.
Тэр ч Мүүнийх, энэ ч  Мүүнийх гэсэн талцал " Хуурай өвсөнд ассан түймэр адил " Монголын нийгмийг доргиож байна. Хурал зөвлөгөөнд нь санаандгүй очоод, дүрс бичлэг нь гарч ирснээр Мүүнтэн хэмээх хочыг хүртэх болсон нь ч байх шиг.
Гэхдээ би энэ удаад тэр ч Мүүнтэн, энэ ч Мүүнтэн гэдэг талаас нь бус яаж яваад, юунаас болоод Монголчууд үүнд өртчихвөө, Мүүн хэмээх залинд уначихваа гэдэг талаас нь бичихээр шийдлээ.
Монголчууд гадны хүн, гадны суртал гэхээр л нээх их мундаг юм байдаг юм шиг, өөрийнхөө хүн, өөрийнхөө суртлыг үл ойшоодгын гай энэ бүхний үндэс болов.
Нөгөө талаар манай төр нийгэм, соёл, урлагийн зүтгэлтнүүд гадны хүн, гадны байгууллага урьж заллаа, уулзалт, лекц, хурал зохион байгуулах гэж байна, олон улсын  шагнал гардуулна гэхээр юуг нь ч мэдсэн юмгүй, огтын судалгаагүйгээр хөөрөн давхиад оччихдогынхоо лайг эдлэж байна гэж болохоор.
Урилга, заллага, ууш зууш гэхээр амиа тавьдаг, зэрэг зиндаагаа харуулж байна гэж сайрхдагийнхаа балгыг эдлэж байна.
Улс төр, соёлын томоохон зүтгэлтнүүд Сон Хён Мүүн гэгч Солонгос өвгөн урилаа, дэлхий дахиныг хамарсан арга хэмжээ зохион байгуулдаг гэхээр л хуйлраад цуглачихаж байна шүү дээ. Нам, холбоо, эвслийн ямар ч ялгаагүйгээр. Бага гүрний удирдагчдад байх ёстой гадныханд хашир хандах зан манай улс төрчдөд алга. Төлөвшиж, гүн бодлоготог болон төлөвшиж чадаагүй л гэсэн үг. Ялангуяа улс үндэстний нэр сүр, үндэстний аюулгүй байдал гэдэг талаас, ямар санаатай бол гэдгийг ер урьдчилан бодож, сэрэмжлэхгүй юм.
Гадныхны урилга заллагад ихэд болгоомжтой хандаж байх учиртай хүмүүс юм сан даа.
Солонгосын нэг загварын том нөхөр ирэхэд Монгол улсын төрийн тэргүүн Н. Багабанди бараалхаж л байлаа. Төрт ёс, дипломат хэмжүүрээр тэр нөхөр манай тэргүүнд бараалхах учиртай байтал манай хүн хүндээ хөнгөнөөс өгч л байдаг.
Энэ бүхнээс илүү нэгэн том шалтгаан нь Солонгосуудын тархи угаалтанд их багагүй өртөж, Солонгос гэхээр л бүхнээс ойр дотно санагддаг болсны уршгаар Мүүнийн гаж сурталд Монголчууд, тэр дундаа Монголын залуу үе тун ч амархан уургалуулсан байна гэж үзэлтэй.
Бид үзэл суртал гээч юмыг таягдан хаяж , өсвөр залуу үеэ сурган боловсруулж, гэгээрүүлдэг тогтолцоо үндсэндээ устсан нь   уул нь өөрийн гэсэн ухаантай хүн нээх их амархан сэтгэл хувираад орчихооргүй  хэтэрхий гаж , харгис сурталд итгэн дагахад хүргэлээ.
Христийн шашинд автсан залуус ч ямар ч шүүлтүүргүйгээр Христ л бол сайхан гэсэн үзлээр их автсан бололтой.
Социализмын үед баатарчууд, пионерүүд, эвлэл гээд хар багаас нь үзэл санааны хат суулгаж, төлөвшүүлж  байсан тийм тогтолцоо үгүй болсон нь  үзэл санааны хат суугаагүй өсвөр, залуу үе бэлтгэгдэх суурь нөхцөл боллоо.
   Зогсоо  зайгүй гарах Солонгос кино, тэр дундаа түүхэн кино, Солонгосын кино жүжигчдийн зурагтай  телевизийн хөтөлбөрүүд, гоо сайхны бараа гээд байнгын сурталчилгаа биднийг Солонгост хэт дурлуулах болж. Хэт дурласан хүмүүс тэр үндэстнийхээ талаар ямар ч оюуны шүүлтүүргүй болдог юм байна.
 Солонгос сурталд автсан ч юм уу? Мөнгий нь авсан ч юм уу ?  зарим судлаачдын Монгол Солонгос нэг гаралтай ах дүү ард түмнүүд хэмээх суртал ухуулгууд Монголчуудын сэтгэхүйг Солонгосчилж гүйцлээ. Нөгөө талаар манай археологичид өөрсдөө болон төрөөс зардал гаргаж өгдөггүйгээс, шинжлэх ухаанд зориулсан төсөв муугаас аргагүйн эрхэнд хариас санхүүжилт авч, авсан газрынхаа талд дуугарч долигонохоос аргагүй болдог ч бололтой.
Солонгосууд Орос, Хятад, Казакстан гурав шиг түүхэн киногоороо үнэн түүхийг ямар мундаг сайн гуйвуулахын мэргэжилтнүүд болохоо харуулсаар л.
Тэдний кинонууд дээр Монгол, Манж, Солонгос гурав нэг үндэс угсаатай мэтээр, бидний хүчирхэг их өвөг Хятан гүрэн Дундадынхны  бүрэлдэхүүнд ядарч зовж явахад нь Солонгосуд аварч туслан өмгөөлөлдөө авсан мэтээр түүхийг замхруулж өгөх юм даа. Үнэн хэрэгтээ Хятаны хараа, нөлөөнд байснаа мэдэхгүй.
Солонгос гэж  Хүннүгийн үеэс авахуулаад дан Монгол, Түнгүс, Хятад угсааны улсуудын  захиргаанд  түшмэг хараат улс байсан байж, улсыг нь хаан бус ван  удирдаж байсан байж нэг л их мундаг гүрнүүд байгуулж байсан мэт, сүрхий ухаалаг чадалтай хаадтай, мундаг мундаг баатар жанжидтай байсан мэтээр түүхэн сэдэвт кинонууд хийж, гадаад ертөнцөд цацаж байгаад нь автсан залуус Солонгосын түүхэн гэхээсээ үлгэр домгын баатар жанждаар бахархан,  өөрсдийнхөө түүх, баатар, жанждаа мэдэхгүй өсч төлөвшин Солонгост дурлаж, бодоожийн гаж сурталд юу ч бодолгүйгээр автаж, Солонгосын нэг луйварчин өвгөний өмнө далбаагаа намируулцгаан " Миний аав дуучин хүн
                                                                                           Миний аав адуучин хүн " хэмээх тэр сайхан дууны үнэ цэнийг алдуултлаа мансууран мунхралгүй яахав дээ. Солонгосууд тэдний хувьд баатрууд, жанжид юм чинь.
Гоа - Лин гэдэг гүрнээ Монголтой зориудаар холбож, Гуулингийн тал нутгийн нэрийг гуйвуулахад хүчин зүтгэсэн эрдэмтэн сэтэртэнгүүд хөөрхий.
Солонгосын үндэсний музейн санхүүжилтээр малтлага  судалгаагаа хамтран хийсэн манай археологичид судалгааны тайлангийн хамтарсан эрдэм шинжилгээний хурал дээр болон зурагтаар тус музейн захирлын Солонгосын Пу И улсын үеийн олдвор олдлоо. Энэ бол Солонгос - Монгол нэг гаралтайн баталгаа хэмээн улайм цайм эрээ цээргүй донгосоход няцаалт өгөх эрхгүй өрөвдөлтэй л харагдаж байлаа.
Бусдын мөнгөөр эрхэнд нь орсон хүмүүс юу ч дуугарч чаддаггүй юм байна.
Манайхан зоригтой байсан бол " Энэхүү олдвор нь Хүннү гүрэн болоод Пу И улс нь соёлын болоод улс төрийн өргөн харилцаатай байсны нэгэн баримт энэ "  гээд л эвтэйхэн булзааруулчихаж болох л байсан.  Ийм л арчаагүй эрдэмтэд манайд байна.
Мөн Монголчуудын генийн нэлээд хувь нь Солонгосууд. Яагаад гэвэл " Худ ургийн харилцаатай улсууд байсан " гэсэн Солонгос эрдэмтний дөвчигнөлд хариу өгөх нь байтугай даган баясч буй эрдэмтэд ч байх юм. Зарим нэг хаан Солонгос хатан авсныг ийн дөвийлгөж болохгүй шүү дээ.
Тэр ч бүү хэл "  Хөх судар " - ыг орчин цагийн хэлнээ хөрвүүлэгчийн эх түүхийн мэдлэггүйгээс Солонгуд овгийг Солонгос хэмээн эндүүрч Солонгосын Бухацагаан хаан гэсэн буруу ойлголт буй болгон, түүн дээрээ үндэслэн Мэргидийн Солонгуд овогт Хулан хатныг Солонгос хүн байсан мэтээр төөрөлдөөн үүсгэсэн нь зарим хүний сэтгэхүйд эдүгээ хүртэл баттай сууж.   
Mongol costums   - ээс зохион байгуулсан Монгол - Солонгосын хаад, ноёд, хатдын  хувцасны хамтарсан үзэсгэлэн дээр гэхэд л адил төстэй зүйлс их байгаа нь нэг гаралтайн баталгаа ч гэх шиг донгосч өгөхийг зурагтаар харж  л байлаа. Жаахан юм мэддэг эрдмийн хүмүүс бол Монголын захиргаанд байсан улс бүрийн төр ёсны хувцсанд  Монголын эзэнт гүрний захиргаанд байсантай холбоотойгоор нэвтэрсэн зүйлс их байдгыг гадарламаар л юм.
Хөх толбо гэж их ярина. Тэр хөх толбо гэдэг юм чинь тун цөөн хүн дээр байдаг бөгөөд хар арьстнууд дотор хүртэл ийм толботой хүмүүс байдаг болохыг Антропологичид / Биологийн хүн судлаачид / олж тогтоосон байгаа. Хөх толбыг Монгол үндэстний ялгарах онцлог гэж үзвэл хар Негрийг хүртэл Монгол гаралтай хэмээн үзэх хэрэг үү?
Солонгосууд адилхан хөх толботнууд, бид ах дүү үндэстнүүд, Монголд Солонгост байгаа найз нөхөдтэй минь адилхан хүмүүс ямар их явж байна аа гэж хошгируулаад. Бид ч Монголчуудтай хамгийн адилхан царайтай хүмүүс Солонгосууд гэж хөөрөөд л. Үнэн хэрэгтээ адилхан юм байхгүй.  тэд биднээс шал өөр, тэр ч бүү хэл бие биентэйгээ тун адилхан андуурмаар царай төрхтэй нөхөд шүү дээ.
Харин ч бидэнтэй хамгинй адилхан царайта нь Киргизүүд шүү дээ.
Энэ мэтээр Монголчууд төөрөлдсөөр л. Солонгосууд төөрөлдүүлсээр л. Өөрийн бодолгүй болон худалдагдсан эрдэмтэд нь төөөрөлдүүлэхэд нь хамтран зүтгэсээр л.
Солонгосууд ч биднийг төөрөлдүүлэх янз бүрийн байгууллага, ёслол, цугларалтыг чадамгай зохион байгуулах юм.
Манайхан урьд нь Түвдийн, Хятадын, Манжийн Оросын  суртал ухуулга, соёлын нөлөө, тарих угаалтанд автсаар 300 - гаад жил болсон.
Сүүлийн хориод жилд мөн ч олон улс үндэстний тархи угаалтанд их автаж байна.
Тэгэхдээ энэхүү 300 жилд  хамгийн амжилттай тархи угаалт хийсэн нь Солонгосууд л болж таарч байна даа.
Манайхны хувьд Солонгосын юм бүгд " царайлаг " , " өнгөлөг ", " гэгээлэг " санагддаг болсон юм уу даа. Биднийг нэг үндэстэн гэж ойлготол хамгийн сайн сэнхрүүлж чадсан нь яах аргагүй хамгийн амжилттай тархи угаалт.
Бид өнгөрсөн 300 жилд ямар ч өөрөө өөрийгөө мэдрэх, хүндлэх, эрхэмлэх, хамгаалах дархлаагүй ард түмэн болж. Ямар ч дархлаагүй болсон ард түмнийг хэн ч амархан хуурч мэхлэнэ шүү дээ. Нэн ялангуяа ард түмнээ соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх асар том хариуцлага, үүрэгтэй эрдэмтдэд нь хүртэл дархлаа алга. Уруудан доройтож буй үндэстний хамгийн тод илрэл энэ юм даа.
Үнэн хэргтээ Солонгосууд Манж Түнгүс гарлын болоод Дундад үндэстний цус холилдолтоос үүсэн буй болсон үндэстэн бөгөөд Хятад тал нь давамгайлсан бас  л нэг Хятад шүү дээ.
Царай төрх, хэл аялгуу, овог нэрс нь яг л Хятад байгаа биз дээ.     
Бүр гаж сурталд нь хүртэл том, багагүй автаж, зарим нэг нь арга хэмжээнд нь гэнэдээд оччихож байгаагаас харахад ийн дүгнэж болохоор.
Амьдаараа булшлуулах, гэрээслэлээ бичих, өөрийн эцэг эхийг бус нэг муу Солонгос өвгөн, эмгэнийг   шүтэх дээрээ тулж, нас барсан хүнтэй болон зурагтай гэрлэж, Монгол ёс заншлаас гаж суртахууныг хүлээн авах хөрс суурьтай болтлоо   Солнгосуудад тархиа базуулсан байна шүү дээ. Өөрөөр хэлбэл Солонгосуудад " Тархиа идүүлсэн " гэсэн үг.
Тархиа базуулах  үйл явц хориод жилийн турш алгуур алгуураар үргэлжилсээр энэхүү сэжгийн юманд хүрч.
Энэхүү гаж суртал хаа байсан 1994 онд Монголд орж ирсэн нь ч тодорхой боллоо.
Дэлхийн хамгийн зальт үндэстэн гэж болох Солонгосуудын талаар үзэл бодлоо миний эрхэм журмын  оюуны сүв нь нээгдсэн хүмүүс ярьж бичиж, миний бие ч  ойр дотныхондоо хэлж зарим нэг тусгайлан бичсэн нийтлэл болон ойролцоо сэдвээр бичсэн нийтлэлдээ дамаар бичээд ойлгож,  хүлээж авахгүй байсан Монголчууд энэ бүх үйл явцын  эцэст миний энэхүү нийтлэлийн утгыг ухахахад ойртсон болов уу ? гэж найдна. Ямар нэг тэсрэлт үүсч байж л дархлаагаа алдсан ард түмэн сэрдэг юм байна. Хэдийгээр харь цусын хүнитэй гэрлэн, гурван шар толгойто гаргасан, Христийн өөр нэг урсгал Евангалынхи ч гэсэн Монголын нийгэмд далд нуц хэлбэрээр нэгэнт газар аваад байсан буруу номын суртлыг өөрийнхи нь хэлснээр " Шүгэл үлээн" дэлбэ татсан Цэрэнд талархахгүй байхын аргагүй. Христын нөгөө урсгалыг шүтдэг нь л тоогүй.Яахлаараа манай овоо үндсээ гэсэн үг цухуйлгагчдын нэлээд хувь нь гадны ямар нэг хамааралтай, будлиантай байдаг байна аа.
Бид хуучин үзэл суртлаараа Умард ,Өмнөд Солонгос хэмээн аль нэгд нь талтай байгаа, ялангуяа ихэнхи нь хойтоход  нь дуртай   хэдий ч энэхүү их зантай, дээгүүр зантай, ямаан омогтой, зальжин үндэстэн хойно, урьдын ялгалгүй дүндээ дүн л шүү дээ.
Бид Хятад гэж айхтар зальтай хөрштэй ч түүнээс хэд дахин илүү овжин энэхүү үндэтснээс болгоомжилж л явбал хэтдээ өлзийтэй
Монголд аж ахуй эрхэлж буй Солонгос эзэд төртэйгээ хамт Монголыг эзлэнэ. Монгол баруун Солонгос болно гэж хэлж байсныг сонин хэвлэлээс бишгүй уншиж, хүнээс ч сонсож л байлаа.
92 насласан дуулианы эзэн болоод буй Мүүн өвгөн ч " Солонгос улс дэлхийг эзлэх болно " хэмэн тунхаглаж байсан нь үүнтэй агаар нэг санагдана.
Дэлхийн энд тэндгүй л  хэдэн зуун хос хуримлалаа гээд л сүр бадруулаад байдаг нь энэ  Мүүн эцгийн " Ариун гэр бүл " хэмээгч нь юм биш үү? Утга нь яг таараад байна.
Энэ олон хос худ ургийнхантайгаа хамт хурим найр хийж чаддаггүй нь тодорхой шүү дээ.
Бал, үзэг, дэвтэр,  оймс бариад л буяны үйлд нэмэр болооч гээд гуйж гувшаад явдаг хүүхдүүд эднийхэн байж таарах нь.
Эцэст нь тэмдэглэхэд миний бие Мүүнд автаагүй ч зальт нэгэн арга хэмжээг нь сонирхоод очиж. Аз болоход тэрхүү арга хэмжээ нь байр саванд бус задгай талбайд болсон нь тархиа базуулахгүй ч барьцаанд нь орох аюулаас аварч.
Мөн л үзэг, бал, оймс, дэвтэр бариад явж буй хүүхдүүд. Түүнээс хойш мөнгөтэй үед таарсан бол буян болох л байсан даа гэж боддог байсан би  ингэж яваа хүүхдүүдэд тааламжгүй хандах болсон доо.
Тэр юу вэ гэвэл 2011 онд бидний их дээдэс Хүн гүрний 2220 жилийн их ой болж, Монголчууд бид их түүх, эцэг дээдсээрээ бахархаж, Хүн гүрнээр амьсгалсан сайхан жил байлаа.
Тэр жилийн 8 сарын 20 хэднээр билээ дээ. " Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам "  болно гэсэн зар сурталчилгаа зурагт сонин, гудамжт талбайгаар их явсан даа.
Тэр өдрийг нь тэсч ядан хүлээж, хоног тоолсоор хэрэг болгон төв талбайгаа зорилоо.
Гэтэл цаг нь боллоо.  эхлэдэггүй. Баахан Христийн хуцвас, тэмдэгтэй Солонгос, монгол залуус холхилдоод л. Сэжгийн юм болж байна. Монгол ах дүүс минь, тэр ч бүү хэл Алтай хэлт холын садангууд минь ирэх болов уу ? гэж өдөржин харуулдлаа. Юу ч байхгүй.
Христийн  Солонгос, Монгол залуусын ариун сүмдээ хандив цуглуулах хайрцаг аялуулсан, дээр дурьдсан зүйлсээ болон Христийн билгэдлүүд  зарах гэсэн л арга хэмжээ үргэлжилсээр, сүүлдээ залхаад явсан даа би.
Эд Мүүнийхэн байж. Дэлхийн энхийн их наадмын холбоо " гэдэг нэрнээс харахад дээрхи  их наадам гэгчтэй гарцаагүй холбогдож байгаа биз дээ.
Мүүнийхэн, ер нь Солонгосууд тухайн үндэстнийг өөртөө татахаар ямар онцлог болон хэрэгцээ байнаав, ялангуяа тухайн жилд анхаарлыг нь татах ямар үйл явц болж байнав гэдэг дээр нарийн судалгаатай хандаж, түүнтэй нь уялдуулан ямар нэг нэр бодож олохдоо гаргуун хүмүүс юм шиг байгаа юм.
Солонгос Монгол нэг гаралтай хэмээх төрөөс нь зориудл санхүүжүүлж явуулдаг бодлоготой  энэхүү наадмын нэр уялдаж байгаа төдийгүй гаж суртлаа сурталчлах, нөгөө бидэнд нэгэнт тодорхой болоод байгаа бизнесээ амжуулах л арга байж.
Харийн сурталд автсан залууст тэр суртал нь л чухал болохоос үндэстэн , эх орон ямар ч хамаагүй байдаг нь 2002 онд сүр дуулиантай зарлаж, үнэн хэрэгтээ шашны арга хэмжээ байсан Монгол - Солонгосын шигшээ багийн нөхөрсөн тоглолт хэмээгч байлаа.
Төв цэнгэлдэхэд баахан Солонгосууд ирж Христийн суртлаа явуулж, манай хотын томчуул заллагаар томчууд оччихсон алиа арга хэмжээн дээрээс харагдсан.
2002 оны ДАШТ - ээр Солонгосын шигшээ дуулиан тарьсныг ашиглан хөлбөмбөгөөр дөрөөлөн суртлаа явуулах заль хэрэгжсэн дээ.
Солонгосын шигшээ баг бус " Халлелуяа " хэмээх  шашны баг манай шигшээтэй тоглож байгаа юм. Тэнд цугласан Христич залуус шигшээ багаа бус энэхүү шашны багаа дэмжээд байгаа юм даа.
Бодвол энэ ч бас Мүүнийхний зохион байгуулсан арга хэмжээ биз.
Үүнээс хойш зайнаас эмчилгээ гэдэг нэрээр Солонгосын Христийнхэн ирж, арга хэмжээнүүд төв цэнгэлдэхэд зохиосооор л.
Манай төрийн томчуул урилгаар цуглаж, мөн л дзээрхи арга хэмжээний адил манай нэр хүндтэй дуучид ая дуугаа өргөсөөр л. Тун ч эмгэнэлтэй улс ,ард түмэн дээ.
Энэ мэтээр өөгшүүлсээр  Солонгосууд " Төв цэнгэлдэх хүрээлэн " - гийн " Төв асар " - т тухлан ажиллах хүчин бүртгээд л.   Төрийн наадмын хоймор шүү дээ.  " Өөрийгөө хүндэлдэггүй ард түмнийг
Өөр бусад ард түмэн хүндэлдэггүй " гэж энэ.
Эдүгээ Монголчууд гадынхны элдэв сурталд, ялангуяа зальт үндэстэн Солонгосын элдэв сурталд болгоомжтой хандах сэхээ сууж байгаа байх.
" Цэцгийн хүлэмж" - ээс эхлэн, " Жангум " түүхэн киногоор эрчээ авсан олон ангит Солонгос киноны давалгаа Солонгосын соёлын түрэмхийлийн  түрлэгийг нэн хүчирхэгжүүлж.
Монголчуудаа өөрөө өөртөө эзэн байцгаая.

                                                                  2016. 4. 7.





Sunday, January 31, 2016

Үндэстний үзэл, ухамсар .

Нийтлэлч.О. Мөнхжаргал
Үндэстний үзэл гэхээр үндэс язгуур, үндэстэн зэрэг үгстэй утга агуулгын учиг холбоостойг хүн бүхэн ойлгож байгаа нь дамжиггүй.
Тэгвэл юуг үндэстний үзэл гэх вэ? Юуг үндэстний ухамсар гэх вэ? гэдэгт өөрийн зүгээс хариу өгөхийг хичээе.
Монгол хүн бүхэн энэ талаар нэгдмэл ойлголттой байх учиртай тул энэ үзлийн томъёололд өөрийн хувь нэмрээ оруулахыг ч миний зүгээс хичээдэг.
Тийм ч учраас өөрийн бодлоо Та бүхэнтэй хууваалцахыг зорьсон минь энэ болой.
Миний хэлэх гээд байгаа санаа бол социализмын үед энэ нэр томъёо хаалттай байсан, түүнээ дагаад гажуу утгаар томъёолж ирсний ур уршиг өнөө ч байна.
Сүүлийн хориод жилд үндэстний үзэл санаа эрчимжиж, энэ тэр томъёог томъёолох  оролдлого их гарсан ч  нэг мөр цэгцрээгүй хэвээр л.
   Социализмын үед "  Үндэстний бахархал гэж байж болно. Харин үндэстний үзэл буюу үндсэрхэг үзэл байж болохгүй " гэж биднийг хүмүүжүүлж байлаа. Үүний уршиг нь бахархлыг л үндэстний үзэл гэж ойлгоод үндсээ өмгөөлөх, хамгаалах  үзлийг  үндэстний хэт даварсан үзэл, үндсэрхэг дайсагнагч, фашист  үзэл хэмээн ойлгодог залуус их байгаагаас харагддаг.
Бахархал бол мэдээж үндэстний оюун санааны суурь дэвсгэр, үндэстний үзлийн амин тэжээл мөнөөсөө мөн.
Гэхдээ бахархах төдий үзэлтнүүд манайд маш их байна. Хий бахахрхаад юу ч хийхгүй байна гэдэг өөрөө маш ноцтой хэрэг.
Чингисийн удам хэмээн цээжээ дэлдэх ч Монгол үндэстний хойшдын хувь заяаны төлөө санаа зовнидоггүй , үндэстний эрх ашгийн эсрэг үйл ажиллагааг сэрж мэдэрдэггүй, үнэт зүйлсээ эрхэмлэдэггүй бол тэр үндэстний үзэлтэн биш.
Чухамдаа товчхоноор томъёолбол үндэстний үзэл хэмээх нь үндэстнийхээ оршин тогтнолын дархлааны төлөө үзэл байх ёстой.
Монгол үндэстний дархлаа бол удам гарвал, хэл ,соёл, зан заншил,уламжлалт мэдлэг ухаан ,төрт ёс,  улс төр, эдийн засаг, оюун санааны амьдрал, байгаль орчин  гээд амьдралын бүхий л талын хүрээг хамарна.
Зөвхөн нэг мөчрий нь голчлоод бусад салаа мөчрий нь үл ойшоогч бол цогц үндэстний үзэлтэн бус.
 Жишээ нь зөвхөн хэл соёлоо эрхэмлэчихээд  удам угсааны дархлаа, төрт ёс зэргээ үл ойшоовол тэр хүнийг үндэстний үзэлтэн гэж үзэх аргагүй. Хэл соёлын нэг л их мундаг зүтгэлтнүүд байдаг охин нь Японтой, Оростой гээд л харь цусныхантай амьдралаа холбогсод мэр сэр байдаг. Тийм хүнийг хэл соёл эрхэмлэгч л гэж үзэхээс ямар юмных нь үндэстний үзэлтэн гэхэв дээ.
Ер нь ч тэгээд Монгол дархлааны гол амин судас нь бөгөөд үндэстний хувь заяатай хамгийн их холбоотой нь удам угсааны буюу Монгол цусны аюулгүй байдал юм.
Тийм ч учраас Монгол цусаа эрхэмлэдэггүй хүнийг хичнээн төрт ёсны үзэлтэн, эдийн засгын тусгаар тогтнолоо хамгаалагч, хэл соёлынхоо төлөө зүтгэлтэн байлаа ч үндэстний үзэлтэн гэх аргагүй.
Үндэстэн өөрөө оршиж байж хэл соёл, зан заншил, төрт ёс, эдийн засгын, оюун санааны тусгаар тогтнол байна шүү дээ.
Байгаль орчны л төлөө тэмцэх ч үндэс угсаагаа үл ойшоогчид манайд их банйа.
Монголын эртний төрийн зүтгэлтэн, үндэстний оюун санааны сэхээтнүүд, тухайлбал А.Амар гуай тэргүүтэн  " Ард түмэн байж байж газар нутаг байна. Газар нутаг байж байж төр байна. Энэ гурвын салшгүй холбоон доор төр улс ,үндэстэн оршин тогтноно "  хэмээн  томъёолсон байдаг. Нэн тэргүүнд ард түмэн байж байж хэмээн тодрхойлсныг анхаарах учиртай.
Энэ бүхнээ, үндэстний дархлаагаа цогцоор нь мэдэрч байж, үндэстнийхээ хувь заяаны төлөө тэмцэх, зүтгэх, ажиллах ёстой юм байна аа гэсэн ухамсар үүснэ шүү дээ. Ийм  ухамсар төлөвшсөн нэгэн Монголын хувь заяаны эсрэг ажиллаж буй, ямар нэгэн алхам хийж гадныхны бодлогыг танин мэдэж,  ямар алхам хийхээ шийднэ шүү дээ.
Үүнийг үндэстний үзлээр дамжин төлөвшсөн үндэстний ухамсар гэж үзвэл зохилтой. Үндэстний ухамсар суух нь тухайн хүн үндзэстний үзэлтний хамгийн сайн төлөлвшсөн хэмжээнд хүрч очлоо гэсэн үг юм.
Гэтэл манайд зөвхөн Хятадын юм уу? Зөвхөн Оросын эсрэг үзэл баримтлахаа л үндэстний үзэлтэн гээд буруугаар олйгоод байдаг.
Орост АНУ - ын эсрэг ч юм уу? Хятадын эсрэг үзэлтэнг, АНУ -д Хятадын ч юм уу? Хойд Солонгосын эсрэг үзэлтнийг үндэстний үзэлтэн гэдэггүй биз дээ. Тэр улсын эсрэг үзэлтэн л гэдэг биз дээ.
Хятадын эсрэг болохоор жигтэйхэан тэмцчихээд Монголчуудын эрх ашиг, бахархлыг доромжилж, охид эмсий минь бузарлаж буй АНУ ч юм уу? их зант Солонгос, Вьетнам зэргийг үл тоовол тэр ямар юмных нь үндэстний үзэлтэн байх вэ дээ.
Нөгөө талаар социализмын үед үзндэстний үзлийг үндсэрхэг үзэл хэмээн гуйвуулж, фашизмтай холбож ирсний ул мөр өнөө ч бат бөх оршсоор.
Хувь хүнд үндсэрхэх мэдрэмж байхгүй бол тэр хүний үзлэ яаж жинхэнэ чин сэтгэлийн үндэстний үзэлт байх шив дээ.
Тэр тусмаа манайх шиг бага буурай , хоёр их гүрний дунд оршдог улсад хамгийн хэрэгтэй зүйл бол үндсэрхэг үзэл.
 Үндсэрхэг үзэлгүйгээсээ болоод л Монгол сүүлийн хориод жилд, ялангуяа арав гаруй жилд баларч, сүйрч байна шүү дээ.
Өөрсдийнхи нь эрх ашиг гадныхны хөл гараар хөндөгдөөд байхад хөдлөхгүй байсаар ямар эмгэнэлд хүрч байна.
Мөн манайхны дунд байдаг Монголоо л хамгаалж байвал бусад нь яахав, өөрсдөө яая гэж байж бусдаа яахав, нэгэнт хилийн орсон  Монголчуудад санаа тавихын хэрэг юу байна гэсэн аминч үзэл биднийг алж байна. Социализмын үед үндэстний үзлийг мушгин гуйвуулсны нэг гор энэ. хил хязгаараараа л үндэстнийг төсөөлдөг.
Мөн ястанжих үзлээ нэг их мундаг үндсэрхэг үзэлтэн гэж ойлгогчид манайд бас их байна. Монголчудыг хооронд нь зааглаж, явцуурах нь аминч үзэл болохоос үндэстний үзэл хэрхэвч бус.
Тэгсэн хэрнээ нөгөө ястанжих үндэстний нарийвчилсан үзэлтэн чинь эмсээ харьд бэр болж байхад тоохгүй.
Бүр энэ талын ухамсар сайн төлөвшсөн Казакуудыг   "  Муухай үндсэрхэг ард түмэн. Эмэгтэй хүн Казакаас   өөр үндэстэнтэй суувал гадаархудаг маш муухай ёстой юм билээ " гээд лмуулж өгөхийг яана. Тэгэхлээр ястанжих үзэл нь бат бөх үзэл биш байгаа биз.
Энэ мэтээр яриад байвал их зүйл буй ч дээр дурьдсан товчхон тодорхойлолтоороо энэхүү нийтлэлээ төгсгөе.
" Чухамдаа үндэстний үзэл гэдэг бол үндэстнийхээ дархлааны төлөө санаа зовних  үзэл юм " .

                                                      2016. 1. 31.

Saturday, January 30, 2016

Зан заншлын сэргэлт ба уламжлалт соёлоо уг язгуураар нь сэргээх хүсэл тэмүүлэл.

Нийтлэлч О. Мөнхжаргал
1980 - аад оны дунд үеэс, ялангуяа 90 -ээд оноос өөрчлөн байгуулалт, ардчилалын буянаар  Монгол ёс заншлын сэргэлт  эхлэж  , ялангуяа хаагдмал байсан  цагаан сарын баярыг уламжлалаа даган бүх нийтээр тэмдэглэх болсон.
20 гаруй жилийн дараах өндөрлөгөөс эргэн харахад тухайн үед ёс заншил сэргэхдээ Манжийн дарлал, шарын шашнаар дамжиж орж ирсэн ёс заншлууд, тэр дундаа цагаан сарын ёс нэгэнт хаагдмал байсан цагийн балгаар ёс заншлын нарийн учрыг мэдэх хүн байгаагүй тул тогтсон ёс л бол ёс, заншил бол заншил тул  ямар ч шүүлтүүргүйгээр сэргэж.
Цагаан сарыг хорьсон цаг нь ч тусгаар улс болоод хэдхэн  арван жил улирсан цаг тул Манжаас ,Түвдээс уламжилсан зүйлээсээ төдийлөн салаагүй үе ч байсан  байж таараад байгаа юм.
Сүүлийн 30 - аад жилийн түүхээр харахад л ёс заншлын сэргэлт  язгуурын төрхөө олтол ихээхэн цаг хугацааг зарцуулдаг нь харагдана.
Манжийн үе нэгэнт харийн дарлалын үе байсан тул Монгол ёс заншил их гуйвж, шашнаар дамжин янз бүрийн зүйл нэмэгдэж орж ирдэг юм байна.
Манай ёс заншлыг баяжуулан, улам утга төгөлдөр болгосон нь ч буй, цаагуураа нарийн бодлого шингээсэн нь ч байгаа.
Тусгаар улс биш хойно яая гэхэв.
Ардчилал, зах зээл, хойш урагш чиглэсэн арилжаа наймаагаа дагаад сэргэхдээ гуйвсан нь ч байдаг байна.
Бүгдээрээ шахуу мэдлэг муутай шинэ цагийг дагаж сүрхий хүн болох гэж элдэв ёс зохион олныг итгүүлсэн нь ч байж л байсан.
Ялангуяа  зах зээлийн нийгмээ дагаад баярхал буюу хэт элбэг дэлбэг байх гуйвалт их орлоо.
Ёс заншил овоо сэргэж байснаа зах зээл, орчин цагаа дагаад, бас ч даяарчлалын тархи угаалт зэргээс болж, өв соёлдоо дургүйцэх, харийг шүтэн дагах, гадаад баярт илүү дурлах, өв соёлоо тээршаах, хажиглах нэг үе шатыг дамждаг юм байна.
Өв соёл ярьсан нэгнээ эвэртэй туулай үзсэн юм шиг шоолох, глобальчлал, даяарчлал ярьсан нэгнийг тахин шүтэх зэргээр.
Үүнээ дагаад цагаан сардаа  дургүйцэх хандлага нэг хэсэг буй болсон.
Бидний хэт баярхлын гуйвалт сүүлийн жилүүдэд эрчимжсэн нь  үүнд нэн ялангуяа их нөлөөлсөн. Ёс заншлаа дээдэлдэг миний бие энэхүү  хэсэг үед " За ингээд бүх юм өнгөрөх тийшээ боллоо " гэж сэтгэлээр унаж байснаа нуугаад яахав.
Тэгээд нэг хэсэг явтал харийн юманд хэт автах, үндэстний өв соёлоо ад үзэх нь буруу болох нь мэдэгдээд, гадны бодлогын горыг амсаад, харьжаад  ирэхээрээ өөрийн үндэстнээ хамгаалах учиртайг ухаарч, эргээд өв соёлдоо хандаж эхлэдэг юм байна.
Гэхдээ бас л урсгалаараа сэргэнэ.
Ийн явсаар үндэстний мэдрэмж дээшилж, Монгол хүн Монгол хүн Монголоор байх ёстой гэсэн ухамсар сэргэх, Монгол нутагт харийнхан даврах, гадаад дотоод яваад юм үзээд ирэхээр адилхан юм харахаар Монголоо улам таних хүсэлтэй болох, дээр нь түүх соёлоо шинэ цагаа дагаад уншсан залуус олшроод ирэх зэрэг олон хүчин зүйлээр тэр нь тэндээс дамжиж ирсэн юм байна, тэр нь язгуурын  ёс юм байна гэдгийг таниад ирэхээрээ яг уг язгуураар нь сэргээх, түүнээ бусдад таниулах, мэдрүүлэх гэсэн залуу үе бөөнөөрөө төлөвшиж эхлдэг юм байна.
Цагаан сарыг дорнын бусад ард түмэнтэй адил тэмдэглэхгүй, яг уг язгуурын ёсоороо сэргээх учиртайг ухамсарласны үндсэн дээр энэ нь бүрэлдэж буй хэрэг л дээ.
Жишээ нь гэхэд л " Суурь еэвэн " гэж ул боовынхоо дор тавьж байсан ёс ерээд оноос эсрэгээрээ болж алдагджээ. Идээн дээр тавихаа болъёо ч гэдэг юм уу?
Эсхүл угаасаа Монголчуудын ноёрхлыг унагасны баярын идээ юм байна. Еэвэнгээс татгалзая ч гэдэг юм уу?
Ул боов ч манайх биш. Монгол уламжлалаараа цагаан идээгээ тавъяа ч гэдэг юм уу?
Харийн соёлын эд эсээс татгалзах яриа хөөрөө  эрчимтэй  өрнөж эхлдэг  юм байна.
Үүнээс гадна соён гэгээрүүлэгчид хувь нэмрээ зохих хэмжээгээр оруулбал залуус ойлгож ухаардаг болох нь, тэгтлээ харийн баярт автаагүй нь  анзаарагдлаа.
Мөн энэ бүхэнд их хувь нэмэр оруулж байгаа цахим ертөнцөд баярлаад баршгүй.
Баярынхаа билэг бэлгэдлийг ойлгоод ирэхээрээ хэтэрхий цамаархах нь зохисгүйг ойлгож бас эхлэдэг юм байна.  
Энэ удаад хот хөдөөгүй өргөн дэлгэр ёслодог ёс тул цагаан сараар жишээ болгож буйг эрхэм уншигчид ойлгоно биз.
Судлаач хүний ажиглалтаар сүүийн хорь гаруй жилийн ёс заншлын сэргэлтийг дүгнэхэд иймэрхүү үе шатууд туулсан болох нь анзаарагдаад байна  л даа.
Цааш цаашдаа Монгол ёс минь, тэр дундаа цагаан сарын баяр минь улам улмаар язгуурын ёсоо сэргээх тийшээгээ явах байх.
         
                                                      2016. 1. 31.


Sunday, February 1, 2015

Бидний сэрэмжилбэл зохих харийн үзэл суртлууд :

Нийтлэлч О. Мөнхжаргал.
/ Энд би бусдын тэр бүр олж хараагүй болон өөрийнхөө энд тэнд бичээгүй хэдэн зүйлийг өгүүлэхээр  зориг шулуудлаа. Өөрийнхөө бичиж байснаас дараачийн нийтлэлдээ дэлгэрэнгүй оруулах болно /.
Еврейчүүл шиг мундаг хүмүүс, эх оронч хүмүүс, бүтээлч, ухаантай хүмүүс, ёс суртахуунтай хүмүүс  алга гэсэн суртал ухуулга манайд хүчтэй дэлгэрэх боллоо.
Жүдүүдээс /Еврейчүүлийн өөрсдийгөө нэрлэдэг нэр /  тодорсон Ийсус Христ гээчийн үндэслэсэн шашин сурталд автаж буйгаа мэдэхгүй нэг л их биширсэн, шүтсэн, хайрласан, үлгэр жишээ авахыг зорьсон хүмүүс.
Монголын уул уурхайг эзэгнэж, эх орныг минь цөлбөн, байгаль орчныг минь сүйдэлсэн хүмүүс чинь өнөөх сайн нэртэй Еврейчүүл гэдгийг мэдэхгүй л байгаа Монголчууд.
Канад, АНУ - гийн давхар иргэншилтэй, нөгөө Оюу толгойг цөлбөдөг Айвенхоу Майнзийн луйварчин Фридланд, Бороогийн алтны уурхайн Англи иргэншилтэй эзэд, Алтан Дорнод Монголын Паушок зэрэг шалгарсан луйварчид бүгд л Еврейчүүл юм билээ.
Уул уурхайн болон хөрөнгийн зах зээлийн дэлхийн шилдэг томоохон луйварчид  ерөнхийдөө л энэ Еврейчүүл гэсэн сураг байна лээ.
Дээр нь шашнаа Монголд дэлгэрүүлэх гэж 20 - иод жил ямар их хорон бодлого явуулав.
А. Гитлер өөрийн илтгэх чадвараараа ядарсан Германчуудын сэтгэлийг татаж чадсан гэж бид итгэсээр ирсэн.
Чин үнэндээ энэ еврейчүүл Германы хөрөнгийн зах зээлийг бүхэлд нь эзэгнэж, Герман иргэд хоосорч болж байсан юм билээ.
Түүгээр ч зогсохгүй Еврейчүүлийн дээрэнгүй зан хэрээс хэтэрч, Герман айлд зочилж ирсэн Еврей гэр бүл хэдхэн хоноод л гэр орны нь дээрэмдэж, эздий ь хөөж байсан юм билээ.
Дайнд Еврейчүүл ихээр тарчлаагдан хороогдсон нь дээрх бүхний үйлийн үр.
Сталин ч Оросын Еврейчүүлийн аль л мундаг сурталчдыг усгтгасан нь учиртай л байх.
2000 жил эх оронгүй доншуучилж явсан тэднийг дайны дараа эх оронтой болгож өгснөөр бардам  Еврей яаж даварч буйг дэлхий нийт мэднэ. 60 гаран жил Палестины газар нутаг руу өнгөлзөж байна шүү дээ.
Нөгөө нэг аюултай суртал нь тийм ч мундаг багш, ийм ч мундаг багш гэсэн багш нар Монголд олноор орж ирж, тархи угаан, бид  Монгол хүнийхээ оюун ухааныг үнэлдэггүйгээ харуулсаар л.
  Хамгийн гол аюул нь оюун санаа, ёс заншлын хувьд тэр багшийнхаа үндэс угсаанд автан шингэх явдал юм.
Шри Шри Рави Шанкарагийн урсгалын , Шри  Шри Чинмойн сургаалын амьдрах ухааны сургалт гээчид суусан хүүхнүүд зун болохоор Энэтхэг хүүхнүүд шиг шаахай углан, алчуураар биеэ ороон явах боллоо. Энэ бол Монголоо алдахын цондон.
Тэд махан хоол, цагаан хоолны аль аль нь хэрэггүй, зөвхөн ногоон хоол л идэх хэрэгтэй. Тэгвэл бие хөнгөн, эрүүл саруул байх юм хэмээн сурталчилна.
Мөн амьтны махыг идэх, сүүг уух нь амьд амьтны, амьд байгалын амийг таслаж буй хэрэг юм гэнэ. Тэгээд нөгөө ногоо нь амьд биет биш хэрэг үү? Ийм явцгүй сургаалиар юу хийнэ.
Эх газрын эрс тэс уур амьсгалтай нутагт   мах идэхэд зохистой улиралдаа махаа түлхүү хэрэглээд, хааяа хааяа ч юм уу, урин дулаан цагт голдуу цагаан хоол, ногоон хоолоо хэрэглээд байж болно шүү дээ.
Хүн хааяа биеэ хөнгөрүүлье гэсэн үедээ долоо хоногт ч юм уу, хагас сард ч юм уу, сард ч юм уу цагаан, ногоон хоолоо хэрэглээд байж болно доо. Тэгээд ч тэдний яриад байгаа шиг бид улайрчихсан махан хоолтнууд байгаагүй юм шүү. Хотожсон нийгмээ дагаад төв суурин газрын хүүхдүүд цагаан идээнээс холдсон болохоос.
Махгүйгээр өвөл, хаврын хахир цагийг яаж давах вэ дээ. Тэгээд ч мах хүнийг амин дэмээр хамгийн сайн хангадаг, оюун ухааны хөгжилд ч чухал нөлөөтэй болохыг дэлхийн шинжлэх ухаан нотолчихсон.
Хэдхэн жилийн өмнө Далай багшийн  бие чилээрхэж, Европ эмнэлгийнхэн оноший нь тогтоож чадахгүй байхад, Түвд оточ нар ганцхан судсы нь бариад л оношлоход махны дутагдалд орсон нь тодорсон бөгөөд бага багаар мах идэх болсноор бие нь тэнхэрснийг дэлхий мэднэ.
Энэ нь  мах хүний биед ямархан хэрэгтэй хүнс болохын нотолгоо.
Чих Хай гэж юу яриад байгаа нь мэдэгдэхгүй. Нэг ч их  сүрхий юм ярьдаггүй авгайг л их багш гээд л ихэд  хүндэтгэцгээх юм.
Энэ бүгд нь Арго багшийн хэлснээр харийн багш хэмээгчид нь " Бидний эрчим хүч, хамаг сайн сайхан бүхнийг минь сороод аваад явчихаж байгаа луварчид " юм даа.
Дээр нь Фэнг Шүй гэж бидний ажил амьдралыг самууруулагчид байна.
" Плитка, угаалтуур хоёрынхоо байрыг соль "  ч гэх шиг амьдралд ямар ч нийцгүй зөвлөгөө өгнө.
Угаалтуур, плиткх хоёрынхоо байрыг  солиход сантехникийн бөөн асуудал үүснэ биз дээ.
Хятадын юм бидэнд ямар хамаатай юм гэхээр  " Монголоос үүсэлтэй юм аа. Хятадууд хөгжүүлсэн юм. Монгол гэр, хот айлын бүх юм зохих байрандаа байдаг биз дээ " гэнэ.
Харийнхан  өөрсдийн үзэл суртал, номлолыг дэлгэрүүлэхдээ Монгол соёын нэр барьдаг болж. Түүнд нь автана гэж санадаг бололтой. Дархлаагаа алдаж буй үндэстнийг яаж ч мунхруулж болдог бололтой.
Хөх толботон гэж бид их омогших дуртай. Бид ууцан дээрээ толботой хэнийг ч атугай өөрсдийн хамаатан болгохоос буцахгүй. Яг өөрийн удам угсаагаа үл ойшоодог хэрнээ шүү. Гэтэл энэ нь угсаа гарвалын ямар ч баталгаа биш болж таарч байна.
Хаа байсан Европын  шарууд, хар тивийн Негрүүдийн ууцан дээр хүртэл энэ тэмдэг байна гэнэ шүү. Тэднийг хамаатан гэх үү?
Ганц хоёр санаж бодож явбал зохих зүйлийг та бүхэнд сонрдууллаа. Та бүхэн нэгийг бодож, хоёрыг тунгаана биз.

Tuesday, January 14, 2014

Олон цус хольцолдсон хүн сод ухаантан болдог гэж үнэн болов уу?

Нийтлэлч О. Мөнхжаргал. Олон цус хольцолдсон хүн сод ухаантан болдог гэж үнэн болов уу? 

         Сүүлийн хэдэн жилээс Монголчууудын дунд гадаад хүргэн бэртэй болох, түүнийгээ ид бах болгох үзэгдэл ихээхэн хүчтэй дэлгэрэх боллоо. Энэ сөрөг хандлагыг өөгшүүлсэн суртал номлогчид ч их байх юм. Эдгээр тархи угаагчид энэ зорилгодоо "
                                                                                                          Уул усны ойр нь дээр
                                                                                                         Ураг төрлийн хол нь дээр " хэмээх ардын уламжлалт сургаалийг гуйвуулан ашиглах боллоо. Монголчууд цус ойртолтоос сэрэмжилж, хошуу нутаг алгасан, худ ураг бололцдог байсан. Энэ амьдралын гүн ухааныг эс хайхрагсад аль болох алсаас буюу харь үндэстэнтэй ураг холбох нь цус ойртолтоос сэрэмжлэнэ, Монгол дотроо хуримлавал цөөхөн Монголчууд бараг бүгд ах дүүс, " Сайн яривал бүгд садан төрөл " тул үндэстэн дотроо гэр бүл бололцвол тэнэг маанаг хүүхэд төрнө гэж нэн ч илэрхийгээр тархи угаацгаана. Гаднаас цус сэлбэвэл удам сайжрана гэж байгаа хүмүүс Монголчууд өргөн уудам нутагтаа тархан суурьшсан, мөн бидний садан төрлүүд олон улс оронд амьдран сурьшиж байгааг үл тоомсорлодог.
          Үнэхээр л цус сэлбэмээр байгаа ол Халимаг, Буриад, Өвөр Монгол, Шинэжааны Ойрдууд, Хөх нуурын Монголчууд гээд бидний холын төрөл зөндөө л байна шүү дээ. Дээдсийн ариун цусыг харийн цусаар буртаглахыг санаархагчид удмын сангийн аюулгүй байдал гэж нэг юм байдгийг, цөөн тоот үндэстэн үй олон гадныханд уусан замхарч алга болох аюултайг ухаарах учиртайсан. Тэгээд ч эрлийзийн хүүхэд хурлийз, хурлийзийн хүүхэд хунхууз, хунхуузийн хүүхэд хуухууз гээд үеэс үед оюун ухаан, бие бялдар нь улам давжаарч, дөрөв, тав дахь үеэсээ насгүй, наслалаа ч хэнд ч хэрэггүй хүүхэд  төрдөг, цаашлаад үр удам тасардаг гэдэг.  Яг л хайнаг, ортоом гээд эрлийз үхэр үеэс үед бие нь давжаарч, мууддаг шиг
Үеэс үед бие нь давжаарч муудсаар дөрөв дэх тав дах үеэсээ насгүй  болж, улмаар үр ч үгүй болдог гэж байгаа. Бас нэг эмзэглүүштэй зүйл нь миний ажигласнаар Ази Европ хоёрын дундаас ( Эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч Ази байсан ялгаагүй ) Европ төрхтэй хүүхэд л гарах юм . Ази, Африк ч ялгаагүй. Тэгэхлээр өөр арьстантай ураг холбох нь бүр ч ноцтой асуудал. Энэ бүхэн даамжирвал удмын сангийн аюулгүй байдал алдагдаж, Монгол гэсэн чинь  бөөн Европ, Африк төрхтэй амьтас болж хувирвал эмгэнэлтэй еэ. Миний танил хар, шар арьтсантай суусан эрчүүл, хүүхнүүдийн хүүхэд дотор ази төрхтэй ганц ч хүүхэд байхгүй. Энэ нь алсдаа хэдэн арав, зуун жилийн дараа хар, шар арьстангууд бидэнтэй ах дүү төрөл садан хэмээн зарлаж, баталгаан ь миний аав, ээж, өвөө, эмээ нарыг хар. Тэд чинь энд олон жил амьдарсан Монголчууд биш үү? гэж мэлзэх үндэс болж болох юм шүү. Улс төрийн товчооны Орос авгайтнуудын хүүхдүүдийг хар Оросууд л байгаа биз дээ. Тэдгээр  улс төрийн товчооныхон болон эрдэмтдийн Орос хүүхдүүдээс гоц гойд ухаантан гэж дуулдсан нь өнөө хэр алга л байна даг.