Sunday, January 31, 2016

Үндэстний үзэл, ухамсар .

Нийтлэлч.О. Мөнхжаргал
Үндэстний үзэл гэхээр үндэс язгуур, үндэстэн зэрэг үгстэй утга агуулгын учиг холбоостойг хүн бүхэн ойлгож байгаа нь дамжиггүй.
Тэгвэл юуг үндэстний үзэл гэх вэ? Юуг үндэстний ухамсар гэх вэ? гэдэгт өөрийн зүгээс хариу өгөхийг хичээе.
Монгол хүн бүхэн энэ талаар нэгдмэл ойлголттой байх учиртай тул энэ үзлийн томъёололд өөрийн хувь нэмрээ оруулахыг ч миний зүгээс хичээдэг.
Тийм ч учраас өөрийн бодлоо Та бүхэнтэй хууваалцахыг зорьсон минь энэ болой.
Миний хэлэх гээд байгаа санаа бол социализмын үед энэ нэр томъёо хаалттай байсан, түүнээ дагаад гажуу утгаар томъёолж ирсний ур уршиг өнөө ч байна.
Сүүлийн хориод жилд үндэстний үзэл санаа эрчимжиж, энэ тэр томъёог томъёолох  оролдлого их гарсан ч  нэг мөр цэгцрээгүй хэвээр л.
   Социализмын үед "  Үндэстний бахархал гэж байж болно. Харин үндэстний үзэл буюу үндсэрхэг үзэл байж болохгүй " гэж биднийг хүмүүжүүлж байлаа. Үүний уршиг нь бахархлыг л үндэстний үзэл гэж ойлгоод үндсээ өмгөөлөх, хамгаалах  үзлийг  үндэстний хэт даварсан үзэл, үндсэрхэг дайсагнагч, фашист  үзэл хэмээн ойлгодог залуус их байгаагаас харагддаг.
Бахархал бол мэдээж үндэстний оюун санааны суурь дэвсгэр, үндэстний үзлийн амин тэжээл мөнөөсөө мөн.
Гэхдээ бахархах төдий үзэлтнүүд манайд маш их байна. Хий бахахрхаад юу ч хийхгүй байна гэдэг өөрөө маш ноцтой хэрэг.
Чингисийн удам хэмээн цээжээ дэлдэх ч Монгол үндэстний хойшдын хувь заяаны төлөө санаа зовнидоггүй , үндэстний эрх ашгийн эсрэг үйл ажиллагааг сэрж мэдэрдэггүй, үнэт зүйлсээ эрхэмлэдэггүй бол тэр үндэстний үзэлтэн биш.
Чухамдаа товчхоноор томъёолбол үндэстний үзэл хэмээх нь үндэстнийхээ оршин тогтнолын дархлааны төлөө үзэл байх ёстой.
Монгол үндэстний дархлаа бол удам гарвал, хэл ,соёл, зан заншил,уламжлалт мэдлэг ухаан ,төрт ёс,  улс төр, эдийн засаг, оюун санааны амьдрал, байгаль орчин  гээд амьдралын бүхий л талын хүрээг хамарна.
Зөвхөн нэг мөчрий нь голчлоод бусад салаа мөчрий нь үл ойшоогч бол цогц үндэстний үзэлтэн бус.
 Жишээ нь зөвхөн хэл соёлоо эрхэмлэчихээд  удам угсааны дархлаа, төрт ёс зэргээ үл ойшоовол тэр хүнийг үндэстний үзэлтэн гэж үзэх аргагүй. Хэл соёлын нэг л их мундаг зүтгэлтнүүд байдаг охин нь Японтой, Оростой гээд л харь цусныхантай амьдралаа холбогсод мэр сэр байдаг. Тийм хүнийг хэл соёл эрхэмлэгч л гэж үзэхээс ямар юмных нь үндэстний үзэлтэн гэхэв дээ.
Ер нь ч тэгээд Монгол дархлааны гол амин судас нь бөгөөд үндэстний хувь заяатай хамгийн их холбоотой нь удам угсааны буюу Монгол цусны аюулгүй байдал юм.
Тийм ч учраас Монгол цусаа эрхэмлэдэггүй хүнийг хичнээн төрт ёсны үзэлтэн, эдийн засгын тусгаар тогтнолоо хамгаалагч, хэл соёлынхоо төлөө зүтгэлтэн байлаа ч үндэстний үзэлтэн гэх аргагүй.
Үндэстэн өөрөө оршиж байж хэл соёл, зан заншил, төрт ёс, эдийн засгын, оюун санааны тусгаар тогтнол байна шүү дээ.
Байгаль орчны л төлөө тэмцэх ч үндэс угсаагаа үл ойшоогчид манайд их банйа.
Монголын эртний төрийн зүтгэлтэн, үндэстний оюун санааны сэхээтнүүд, тухайлбал А.Амар гуай тэргүүтэн  " Ард түмэн байж байж газар нутаг байна. Газар нутаг байж байж төр байна. Энэ гурвын салшгүй холбоон доор төр улс ,үндэстэн оршин тогтноно "  хэмээн  томъёолсон байдаг. Нэн тэргүүнд ард түмэн байж байж хэмээн тодрхойлсныг анхаарах учиртай.
Энэ бүхнээ, үндэстний дархлаагаа цогцоор нь мэдэрч байж, үндэстнийхээ хувь заяаны төлөө тэмцэх, зүтгэх, ажиллах ёстой юм байна аа гэсэн ухамсар үүснэ шүү дээ. Ийм  ухамсар төлөвшсөн нэгэн Монголын хувь заяаны эсрэг ажиллаж буй, ямар нэгэн алхам хийж гадныхны бодлогыг танин мэдэж,  ямар алхам хийхээ шийднэ шүү дээ.
Үүнийг үндэстний үзлээр дамжин төлөвшсөн үндэстний ухамсар гэж үзвэл зохилтой. Үндэстний ухамсар суух нь тухайн хүн үндзэстний үзэлтний хамгийн сайн төлөлвшсөн хэмжээнд хүрч очлоо гэсэн үг юм.
Гэтэл манайд зөвхөн Хятадын юм уу? Зөвхөн Оросын эсрэг үзэл баримтлахаа л үндэстний үзэлтэн гээд буруугаар олйгоод байдаг.
Орост АНУ - ын эсрэг ч юм уу? Хятадын эсрэг үзэлтэнг, АНУ -д Хятадын ч юм уу? Хойд Солонгосын эсрэг үзэлтнийг үндэстний үзэлтэн гэдэггүй биз дээ. Тэр улсын эсрэг үзэлтэн л гэдэг биз дээ.
Хятадын эсрэг болохоор жигтэйхэан тэмцчихээд Монголчуудын эрх ашиг, бахархлыг доромжилж, охид эмсий минь бузарлаж буй АНУ ч юм уу? их зант Солонгос, Вьетнам зэргийг үл тоовол тэр ямар юмных нь үндэстний үзэлтэн байх вэ дээ.
Нөгөө талаар социализмын үед үзндэстний үзлийг үндсэрхэг үзэл хэмээн гуйвуулж, фашизмтай холбож ирсний ул мөр өнөө ч бат бөх оршсоор.
Хувь хүнд үндсэрхэх мэдрэмж байхгүй бол тэр хүний үзлэ яаж жинхэнэ чин сэтгэлийн үндэстний үзэлт байх шив дээ.
Тэр тусмаа манайх шиг бага буурай , хоёр их гүрний дунд оршдог улсад хамгийн хэрэгтэй зүйл бол үндсэрхэг үзэл.
 Үндсэрхэг үзэлгүйгээсээ болоод л Монгол сүүлийн хориод жилд, ялангуяа арав гаруй жилд баларч, сүйрч байна шүү дээ.
Өөрсдийнхи нь эрх ашиг гадныхны хөл гараар хөндөгдөөд байхад хөдлөхгүй байсаар ямар эмгэнэлд хүрч байна.
Мөн манайхны дунд байдаг Монголоо л хамгаалж байвал бусад нь яахав, өөрсдөө яая гэж байж бусдаа яахав, нэгэнт хилийн орсон  Монголчуудад санаа тавихын хэрэг юу байна гэсэн аминч үзэл биднийг алж байна. Социализмын үед үндэстний үзлийг мушгин гуйвуулсны нэг гор энэ. хил хязгаараараа л үндэстнийг төсөөлдөг.
Мөн ястанжих үзлээ нэг их мундаг үндсэрхэг үзэлтэн гэж ойлгогчид манайд бас их байна. Монголчудыг хооронд нь зааглаж, явцуурах нь аминч үзэл болохоос үндэстний үзэл хэрхэвч бус.
Тэгсэн хэрнээ нөгөө ястанжих үндэстний нарийвчилсан үзэлтэн чинь эмсээ харьд бэр болж байхад тоохгүй.
Бүр энэ талын ухамсар сайн төлөвшсөн Казакуудыг   "  Муухай үндсэрхэг ард түмэн. Эмэгтэй хүн Казакаас   өөр үндэстэнтэй суувал гадаархудаг маш муухай ёстой юм билээ " гээд лмуулж өгөхийг яана. Тэгэхлээр ястанжих үзэл нь бат бөх үзэл биш байгаа биз.
Энэ мэтээр яриад байвал их зүйл буй ч дээр дурьдсан товчхон тодорхойлолтоороо энэхүү нийтлэлээ төгсгөе.
" Чухамдаа үндэстний үзэл гэдэг бол үндэстнийхээ дархлааны төлөө санаа зовних  үзэл юм " .

                                                      2016. 1. 31.

Saturday, January 30, 2016

Зан заншлын сэргэлт ба уламжлалт соёлоо уг язгуураар нь сэргээх хүсэл тэмүүлэл.

Нийтлэлч О. Мөнхжаргал
1980 - аад оны дунд үеэс, ялангуяа 90 -ээд оноос өөрчлөн байгуулалт, ардчилалын буянаар  Монгол ёс заншлын сэргэлт  эхлэж  , ялангуяа хаагдмал байсан  цагаан сарын баярыг уламжлалаа даган бүх нийтээр тэмдэглэх болсон.
20 гаруй жилийн дараах өндөрлөгөөс эргэн харахад тухайн үед ёс заншил сэргэхдээ Манжийн дарлал, шарын шашнаар дамжиж орж ирсэн ёс заншлууд, тэр дундаа цагаан сарын ёс нэгэнт хаагдмал байсан цагийн балгаар ёс заншлын нарийн учрыг мэдэх хүн байгаагүй тул тогтсон ёс л бол ёс, заншил бол заншил тул  ямар ч шүүлтүүргүйгээр сэргэж.
Цагаан сарыг хорьсон цаг нь ч тусгаар улс болоод хэдхэн  арван жил улирсан цаг тул Манжаас ,Түвдээс уламжилсан зүйлээсээ төдийлөн салаагүй үе ч байсан  байж таараад байгаа юм.
Сүүлийн 30 - аад жилийн түүхээр харахад л ёс заншлын сэргэлт  язгуурын төрхөө олтол ихээхэн цаг хугацааг зарцуулдаг нь харагдана.
Манжийн үе нэгэнт харийн дарлалын үе байсан тул Монгол ёс заншил их гуйвж, шашнаар дамжин янз бүрийн зүйл нэмэгдэж орж ирдэг юм байна.
Манай ёс заншлыг баяжуулан, улам утга төгөлдөр болгосон нь ч буй, цаагуураа нарийн бодлого шингээсэн нь ч байгаа.
Тусгаар улс биш хойно яая гэхэв.
Ардчилал, зах зээл, хойш урагш чиглэсэн арилжаа наймаагаа дагаад сэргэхдээ гуйвсан нь ч байдаг байна.
Бүгдээрээ шахуу мэдлэг муутай шинэ цагийг дагаж сүрхий хүн болох гэж элдэв ёс зохион олныг итгүүлсэн нь ч байж л байсан.
Ялангуяа  зах зээлийн нийгмээ дагаад баярхал буюу хэт элбэг дэлбэг байх гуйвалт их орлоо.
Ёс заншил овоо сэргэж байснаа зах зээл, орчин цагаа дагаад, бас ч даяарчлалын тархи угаалт зэргээс болж, өв соёлдоо дургүйцэх, харийг шүтэн дагах, гадаад баярт илүү дурлах, өв соёлоо тээршаах, хажиглах нэг үе шатыг дамждаг юм байна.
Өв соёл ярьсан нэгнээ эвэртэй туулай үзсэн юм шиг шоолох, глобальчлал, даяарчлал ярьсан нэгнийг тахин шүтэх зэргээр.
Үүнээ дагаад цагаан сардаа  дургүйцэх хандлага нэг хэсэг буй болсон.
Бидний хэт баярхлын гуйвалт сүүлийн жилүүдэд эрчимжсэн нь  үүнд нэн ялангуяа их нөлөөлсөн. Ёс заншлаа дээдэлдэг миний бие энэхүү  хэсэг үед " За ингээд бүх юм өнгөрөх тийшээ боллоо " гэж сэтгэлээр унаж байснаа нуугаад яахав.
Тэгээд нэг хэсэг явтал харийн юманд хэт автах, үндэстний өв соёлоо ад үзэх нь буруу болох нь мэдэгдээд, гадны бодлогын горыг амсаад, харьжаад  ирэхээрээ өөрийн үндэстнээ хамгаалах учиртайг ухаарч, эргээд өв соёлдоо хандаж эхлэдэг юм байна.
Гэхдээ бас л урсгалаараа сэргэнэ.
Ийн явсаар үндэстний мэдрэмж дээшилж, Монгол хүн Монгол хүн Монголоор байх ёстой гэсэн ухамсар сэргэх, Монгол нутагт харийнхан даврах, гадаад дотоод яваад юм үзээд ирэхээр адилхан юм харахаар Монголоо улам таних хүсэлтэй болох, дээр нь түүх соёлоо шинэ цагаа дагаад уншсан залуус олшроод ирэх зэрэг олон хүчин зүйлээр тэр нь тэндээс дамжиж ирсэн юм байна, тэр нь язгуурын  ёс юм байна гэдгийг таниад ирэхээрээ яг уг язгуураар нь сэргээх, түүнээ бусдад таниулах, мэдрүүлэх гэсэн залуу үе бөөнөөрөө төлөвшиж эхлдэг юм байна.
Цагаан сарыг дорнын бусад ард түмэнтэй адил тэмдэглэхгүй, яг уг язгуурын ёсоороо сэргээх учиртайг ухамсарласны үндсэн дээр энэ нь бүрэлдэж буй хэрэг л дээ.
Жишээ нь гэхэд л " Суурь еэвэн " гэж ул боовынхоо дор тавьж байсан ёс ерээд оноос эсрэгээрээ болж алдагджээ. Идээн дээр тавихаа болъёо ч гэдэг юм уу?
Эсхүл угаасаа Монголчуудын ноёрхлыг унагасны баярын идээ юм байна. Еэвэнгээс татгалзая ч гэдэг юм уу?
Ул боов ч манайх биш. Монгол уламжлалаараа цагаан идээгээ тавъяа ч гэдэг юм уу?
Харийн соёлын эд эсээс татгалзах яриа хөөрөө  эрчимтэй  өрнөж эхлдэг  юм байна.
Үүнээс гадна соён гэгээрүүлэгчид хувь нэмрээ зохих хэмжээгээр оруулбал залуус ойлгож ухаардаг болох нь, тэгтлээ харийн баярт автаагүй нь  анзаарагдлаа.
Мөн энэ бүхэнд их хувь нэмэр оруулж байгаа цахим ертөнцөд баярлаад баршгүй.
Баярынхаа билэг бэлгэдлийг ойлгоод ирэхээрээ хэтэрхий цамаархах нь зохисгүйг ойлгож бас эхлэдэг юм байна.  
Энэ удаад хот хөдөөгүй өргөн дэлгэр ёслодог ёс тул цагаан сараар жишээ болгож буйг эрхэм уншигчид ойлгоно биз.
Судлаач хүний ажиглалтаар сүүийн хорь гаруй жилийн ёс заншлын сэргэлтийг дүгнэхэд иймэрхүү үе шатууд туулсан болох нь анзаарагдаад байна  л даа.
Цааш цаашдаа Монгол ёс минь, тэр дундаа цагаан сарын баяр минь улам улмаар язгуурын ёсоо сэргээх тийшээгээ явах байх.
         
                                                      2016. 1. 31.