Tuesday, January 14, 2014

Олон цус хольцолдсон хүн сод ухаантан болдог гэж үнэн болов уу?

Нийтлэлч О. Мөнхжаргал. Олон цус хольцолдсон хүн сод ухаантан болдог гэж үнэн болов уу? 

         Сүүлийн хэдэн жилээс Монголчууудын дунд гадаад хүргэн бэртэй болох, түүнийгээ ид бах болгох үзэгдэл ихээхэн хүчтэй дэлгэрэх боллоо. Энэ сөрөг хандлагыг өөгшүүлсэн суртал номлогчид ч их байх юм. Эдгээр тархи угаагчид энэ зорилгодоо "
                                                                                                          Уул усны ойр нь дээр
                                                                                                         Ураг төрлийн хол нь дээр " хэмээх ардын уламжлалт сургаалийг гуйвуулан ашиглах боллоо. Монголчууд цус ойртолтоос сэрэмжилж, хошуу нутаг алгасан, худ ураг бололцдог байсан. Энэ амьдралын гүн ухааныг эс хайхрагсад аль болох алсаас буюу харь үндэстэнтэй ураг холбох нь цус ойртолтоос сэрэмжлэнэ, Монгол дотроо хуримлавал цөөхөн Монголчууд бараг бүгд ах дүүс, " Сайн яривал бүгд садан төрөл " тул үндэстэн дотроо гэр бүл бололцвол тэнэг маанаг хүүхэд төрнө гэж нэн ч илэрхийгээр тархи угаацгаана. Гаднаас цус сэлбэвэл удам сайжрана гэж байгаа хүмүүс Монголчууд өргөн уудам нутагтаа тархан суурьшсан, мөн бидний садан төрлүүд олон улс оронд амьдран сурьшиж байгааг үл тоомсорлодог.
          Үнэхээр л цус сэлбэмээр байгаа ол Халимаг, Буриад, Өвөр Монгол, Шинэжааны Ойрдууд, Хөх нуурын Монголчууд гээд бидний холын төрөл зөндөө л байна шүү дээ. Дээдсийн ариун цусыг харийн цусаар буртаглахыг санаархагчид удмын сангийн аюулгүй байдал гэж нэг юм байдгийг, цөөн тоот үндэстэн үй олон гадныханд уусан замхарч алга болох аюултайг ухаарах учиртайсан. Тэгээд ч эрлийзийн хүүхэд хурлийз, хурлийзийн хүүхэд хунхууз, хунхуузийн хүүхэд хуухууз гээд үеэс үед оюун ухаан, бие бялдар нь улам давжаарч, дөрөв, тав дахь үеэсээ насгүй, наслалаа ч хэнд ч хэрэггүй хүүхэд  төрдөг, цаашлаад үр удам тасардаг гэдэг.  Яг л хайнаг, ортоом гээд эрлийз үхэр үеэс үед бие нь давжаарч, мууддаг шиг
Үеэс үед бие нь давжаарч муудсаар дөрөв дэх тав дах үеэсээ насгүй  болж, улмаар үр ч үгүй болдог гэж байгаа. Бас нэг эмзэглүүштэй зүйл нь миний ажигласнаар Ази Европ хоёрын дундаас ( Эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч Ази байсан ялгаагүй ) Европ төрхтэй хүүхэд л гарах юм . Ази, Африк ч ялгаагүй. Тэгэхлээр өөр арьстантай ураг холбох нь бүр ч ноцтой асуудал. Энэ бүхэн даамжирвал удмын сангийн аюулгүй байдал алдагдаж, Монгол гэсэн чинь  бөөн Европ, Африк төрхтэй амьтас болж хувирвал эмгэнэлтэй еэ. Миний танил хар, шар арьтсантай суусан эрчүүл, хүүхнүүдийн хүүхэд дотор ази төрхтэй ганц ч хүүхэд байхгүй. Энэ нь алсдаа хэдэн арав, зуун жилийн дараа хар, шар арьстангууд бидэнтэй ах дүү төрөл садан хэмээн зарлаж, баталгаан ь миний аав, ээж, өвөө, эмээ нарыг хар. Тэд чинь энд олон жил амьдарсан Монголчууд биш үү? гэж мэлзэх үндэс болж болох юм шүү. Улс төрийн товчооны Орос авгайтнуудын хүүхдүүдийг хар Оросууд л байгаа биз дээ. Тэдгээр  улс төрийн товчооныхон болон эрдэмтдийн Орос хүүхдүүдээс гоц гойд ухаантан гэж дуулдсан нь өнөө хэр алга л байна даг. 

Monday, January 13, 2014

Шинэ жилийн баяр Кристмасын баяр болж хувирах шинжтэй боллоо.

Нийтлэлч : О. Мөнхжаргал. Шинэ жилийн баяр Кристмасын баяр болж хувирах шинжтэй боллоо.
            Монголчууд бид социализмын үед түүх соёлоороо Оросын нөлөөнд орсон гэж их ярьж бичих дуртай. Ямар ч л байсан бид шинэ жилийн баярыг Оросоос зээлж авахдаа Монголчлоод, Монгол өвлийн өвөөтэйгээ тэмдэглэсээр л ирсэн дээ. Оросуудад хичнээн элэгтэй байлаа ч Монгол өвөөгөө " Дедь Мороз " / Санта Клаусын Орос хувилбар / болгочихоогүй болоод л ирсэн юм. Цөөхөн  газрын шинэ жилийн баярт л хар хөх хувцаст  " Дедь Мороз " залардагсан.
            Гэтэл  Оросын нөлөөнөөс гарч, жинхэнэ ёсоор тусгаар тогтнолоо олсон гэж ардчиллынхны омогших дуртай сүүлийн хориод жилд " Монгол өвөө " - гөө умартаж, улс орон бүхэлдээ шахуу " Санта Клаус " - члагдлаа. Хөдөө газраа " Монгол өвөө " мэр сэр байсан байх. Улаанбаатарт бол " Хүүхдийн Ордон " л цор ганцаар Монгол өвөө " -тэйгээ үлдсэн дээ. Сүүлийн үеийн хүүхдүүдийн үгсийн сангаас " Өвлийн өвгөн аав " хэмээх үг хасагдсан гэхэд бараг даваадуулсан хэрэг болохгүй л байх. " Санта өвөө ", " Санта  " гэж хүүхэд багачуул шулагнах болсныг бид бүгд л анзаарч буй шүү дээ. Жинхэнэ үндэстний үзэлтэн гэж боддог хүмүүс минь хүртэл үр ач нартаа Сантагийн хувцастай бэлэг гардуулцгаагаад л, гэр бүлийхэнтэйгээ хамт з Сантагийн хувцастай зураг даруулаад л,  хамт олон, найз нөхөд, журмын нөхдтэйгээ нийлж  тэмдэглэхээрээ Сантагаас бэлэг авцгаагаад л. Монгол үндэстний гайхахамшиг Монгол бөхийн талаар сурталчлан таниулдаг " Бөх " сониныхон хүртэл оны отгон дугаарынхаа тэргүүн нүүрний зүүн дээд буланд Санта клаус залаад л.   Д. Сүхбаатар жанжны талбайг " Эзэн Чингис хаан " - ы талбай болгож хувиргачихсан хэрнээ 100 Санта Клаус жагсаачихаад л. Энэ Монголчуудад үндэстний мэдрэмж, суртал гэж юм үгүй болчихсон юм шиг л санагдах юм. Үнэхээр уламжлалаа дээдлээд жанжныхаа талбайг Эзэн хааныхаа нэрэмжит болгон тунхаглаж буй л юм бол 100 " Өвлийн өвгөн аав " жагсаасан бол гэгээн сүнс нь баярлах байсан биз.
           Гэтэл өвсөн дотроос зүү олохын адил үнэнхүү баярламаар нэг зүйлийг цахим хуудаснаас олж үзлээ.  Манай анхны Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр жил болгоны шинэ жилээр найз нөхдийнхөө хүүхдүүдэд Монгол өвгөний дүрээр бэлэг түгээдэг юм байна. Аугаа хүн Аугаа л байдаг юм байна.   Харин өнөө жил овоо олон " Монгол өвөө " үзэгдэх болсон нь сайшаалтай.
            Азийн орнууд, тэр дундаа Зүүн Азийнхан  шинэ жилийг нээг их тоодоггүй. Тэмдэглэлээ ч өөрсдийн үндэстний онцлог болон  Сар шинийн өнгө аяс зохих хэмжээгээр шингээчихсэн л байдаг шүү дээ. Ямар жил гарч байгааг заавал илэрхийлсэн үзүүлбэр үзүүлдэг юм билээ. Японд гэхэд л тусгай амьтан сургагч жил нь гарч буй амьтныг олны өмнө хөтлөн гарч ирдэг юм билээ.  Өнөө жил Морь хөтлөн гарч ирсэн нь тодорхой. Гэтэл манайхан шинэ жилийн баярын ганц Монгол онцлог болсоор ирсэн " Өвлийн өвгөн аав" - аасаа татгалзаад л.
          Их бичгийн хүн Ж. Бадраагийн жинхэнэ Монгол сэтгэхүй, амьсгаагаар бичсэн " Шинэ жил "-  ийн дуу л энэ баярт Монгол сэтгэхүй шигтгэж байна.  " Цалин мөнгөн тэнгэр, " Цасан угалз " , " Цагаан торгон өмсгөл ", " Цацаг чимгээ сагсуулсан ". Гадны ямар ч найрагч ингэж бичихгүй. Энэ нь Ж. Бадраа гуай тэднээс илүү гэсэн үг биш. Бичлэг нь жинхэнэ Монгол сэтгэлгээ гэдгийг л сануулж буй хэрэг. Тиймдээ ч ард түмэн 52 жил, 53 он улирсан ч шинэ жил дөхөөд ирэхээр өөрийн эрхгүй энэ дууг аялаад буй юм. Харь сэтгэхүйгээр болон үзэл суртал ханхалсан үгсээр бичсэн бол ингэж он цагийн шалгуурыг давахгүй байсан биз. Түүнээс 10 гаруй жилийн өмнө ч, ойролцоо хугацаанд өмнө, хойно нь ч, хэдэн арван жилийн дараа ч, эдүгээгээс хэдхэн жилийн өмнө ч, хэдхэн хоногийн өмнө ч мөн ч олон шинэ жилийн дуу бичигдэн гарсан. Тэд яагаад наслахгүй, наслалаа ч энэ дуу шиг өргөн хүрээнд дуулагдахгүй байгаа нь харь сэтгэхүйгээр бичсэнтэй л холбоотой. Өв соёлоо судладаг томоохон эрдэмтний  бичлэг арай л өөр байгаа юм даа.
          "Үг олдож үхэр холдлоо " . Одоо гол асуудалдаа оръёо. Миний ойлгож буйгаар улаан хувцастай сахалтайг нь Санта өвөө, улаан хувцастай сахалгүйг нь цасан охин гэдэг бололтой.                Үүнээс ч илүү ноцтой үзэгдэл бол  хүүхэд шуухад, хөгшин, залуугүй " Мерри Кристмас " хэмээн орилолдож, шинэ жилийн гацуур бүр дээр энэ үг өлгөгдөж, гацуур болгоны дэргэд тоглоомон Санта залрах  болсон нь бидний сэтгэхүй улам бүр Христлэгдэж байгаагийн шинж гэлтэй. Кристмасын баяр гээч нь Ийсус Христосын мэндэлсний баярын өдөр бөгөөд Мерри Кристмас хэмээх нь " Христ Та тавтай морил " гэсэн үг болохыг өсвөр залуу үедээ сайн ухааруулж ойлгуулахгүй бол Монголчууд нийтээрээ Христийн төрсөн өдрийг хүндэтгэн тэмдэглэдэг, түүний үнэнч шавь нар болж харагдах гээд байна шүү дээ. Кристмас хэмээх нь Ийсус Христосын хүндэтгэлийн нэр бололтой. Бид нэгэнт өнгөрсөн өвөг дээдэс, эрхэм хүмүүсийнхээ нэрийг хэлэхэс цээрлэдэгтэй адил. Эсхүл Эрхэм Христос, Христ эцэг ч гэсэн үг байж магад. Христийн, Христосын өдөр гэсэн бол залуус төдий л автахгүй байсан биз. Үүнийг энэ баярыг дэлгэрүүлж буй  цаад эздийнх нь овжин заль гэж үзэлтэй.
            Кристмасын баяр буюу " Зул сарын баяр " хэмээгчээ залуус бүтэн жилийн турш хоног тоолон хүлээж, шинэ жилийн баярын угтал болгон  12 сарын 25 - нд цуглан, хөөрцгөөх болж. Үүнийг нь өөгшүүлсэн худалдааны төвүүд, хамтлаг дуучид ч байх юм. 12 сарын 25 - нд Улсын Их Дэлгүүр " - ийн хоёрдугаар давхарт залуусын сонсох дуртай хамтлаг дуучид бололтой хэдэн сөөсгөр залуус дуулж хөгжимдөн, учир мэдэхгүй жаахан залуус сонсож хөөрцгөөгөхийг  дотны андынхаа хамт явж байгаад үзэж харлаа.Өөрийгөө хүндэтгэх үзэл Монголчуудад алга. Манайх шиг ийм өчүүхэн тархитай болсон ард түмэн ховорхон л болов уу? Ер нь ажаад байхад аливаа үндэстэн бусдаад дээрэлхүүлэх нь их багадаа бус өөрийгөө хүндэтгэдэг эсэхээс л хамааралтай юм байна лээ дээ. Үүний хөрс суурийг хүүхэд залуусын дунд ихээхэн нэр хүнд бүхий  Эмоушн хэмээх сүүлийн үед Свитиэмоушн гэж нэрээ өөрчилсөн гадаад нэртэй, эрлийз, хурлийз охидоос бүрдсэн хамтлаг тавьсан гэхэд хилсдүүлсэн болохгүй л байх.Тэд л арваад жилийн өмнө шинэ жилийн баярын сэдэвт шинэ дуугаа дүрсжүүлэхдээ Зул сарын мэнд хүргэе, Мерри Кристмас гэж орилолдоод, муу ёрлоод байсан даг. Энэ дуут дүрсийг    шинэ жил дөхөх тоолонд Телевизүүд  цэнхэр дэлгэцээрээ  цацсаар ирсэн, цацсаар ч байгаа. Яваандаа бусад хамтлаг, дуучинд ч энэ нь халдварласан. " Ийгл  " хэмээх буруу номтны телевизийн 12 сарын 25 - ны Кристмасын баярт зориулсан нэвтрүүлэгт олны танил нийтийн дууны урагийн арим дуучин жил бүр оролцох боллоо. Тэд зөвхөн кристмасын баяр төдийгүй Христийн ямар нэг номлогч Монголд ирэх тоолонд ая дуугаа өргөхийг яана. Тэдний дотор ардын сайхан дуу аялдаг нь ч байна. Мөнгөнд нь л бодог байх. Ардын дуу дуулдаг хүн ардаа гэсэн сайхан сэтгэлтэй байдагсан. Гэтэл сүүлийн үеийнхэн тийм биш болж. Монголын Христчид цуглаж Кристмасын баярын цуглаанаа хийхэд тэд оччихсон тууж явахыг уржнан телевизээр хараад зүрх маань уйлж билээ.   Бүр язгуур урлагийн хамтлаг хүртэл  шинэ жилийн үдшийн нэвтрүүлэгт оролцож, Монгол аяз эгшиглүүлэхдээ хүртэл бүрэлдэхүүнээрээ Монгол дээлэн дээр Сантагийн малгай өмссөн байхыг өнөө жил Олон нийтийн тодотголт төв телевизээр харлаа. 
           Нэгэнт бурхан болсон өвөг дээдэс, ах дүү, аав, ээж, төрөл садандаа зул өргөж үзээгүй хүүхэд залуус " Зул сарын баяр "  гээд л сүрхий хөөрцгөөх нь хачирхмаар. Христийнхэн Зул биш лаа л асаадаг сан. Тэдэнд зул гэж юм байхгүй шүү дээ. Үүнийг орчуулын алдаа гэж үзвэл зохимоор. " Лаа сарын баяр " гэж орчуулбал илүү зохистой. Манай хүүхэд, залуус  өвөг дээдсийнхээ олон үеийн турш шүтэж ирсэн бурхны шашны " Зулын 25 " - ныг мэдрэхгүй л өнгөрдөг, мэддэг ч үгүй  хэрнээ " Зул сарын баяр " хэмээн хөөрцөглөх нь өрөвдөлтэй.  Би үүнд уламжлалт шашин гэх өнцгөөс бус хэдэн үеэрээ шүтэж ирсэн гэдэг үүднээс иш татлаа. Уламжлалт шүтлэг гэвэл Мөнх тэнгэрийн шүтлэг, бөө мөргөл маань шүү дээ. Хожуу орж ирсэн юманд илүү ихээр автаад байгааг л илэрхийлэх гэсэн юм.  Арваад жилийн өмнө Христийн сүмд явдаг цөөн хэдэн хүн л энэ баярыг чухалчлан тэмдэглэдэг байсан сан. Хориод жилийн өмнө бол хэн ч тэмдэглэдэггүйсэн. Бүр Өрнөдөд сурч боловсорсон хүмүүс хүртэл шүү. Ямартай ч оюун санааны дархлаатайгаа л байж.
           Эдүгээ энэ баяр нэгэнт хүрээгээ тэлжээ. МУИС - ын Англи хэлний багш нар жил бүрийн 12 сарын 25 буюу Кристмасын баярын өдрөөр зориуд ташралдуулж шинэ оны баяраа тэмдэглэдэг гэж байгаа. Энэ дашрамд сонирхуулахад Англи хэлний багшаасаа сонссоноор сүүлийн үед айл гэр, албан байгуулагын хананд залрах болсон эсгий  гутал нь шинэ жилийн баярын бус Кристмасын баярын бэлгэдэл юм гэнэ лээ шүү.  Халловений / Сүнс, Сүг сүүдрийн / Ад шүглэсэн муу ёрын баяр  /, Талархлын, Валентины гээд Христийн соёлын ертөнцийн  тэмдэглэдэг баяр болгоныг Монгол оронд нутагшуулах сонирхолтой гадна дотныхон их байдаг бололтой. Эдгээрийг мэдэх ч үгүй олон жил болоод л ирсэн юм . Одоо гэнэт болохоо байчихсан нь хачирхалтай. Бидний сэтгэхүй улам бүр Христийн ертөнц рүү хазайх нь.   Бид хуучин нийтийн цаг тоолол учраас л хэдийгээр Христийн мэндэлсний он тоололын хуудас эргэж буйг  мэдэхийн дээдээр мэдэх ч 50- 60 - аад жид зөвхөн шинэ жилийн баярыг л тэмдэглэсээр, Кристмасын баяртай баяргүй тэмдэглэж болоод л ирсэн сэн. Яахав шашингүй социализмын үед Христийн тоолол гэдгийг нь   мэддэггүй л байсан байх. Үүнийг батлах баримт нь Орос ах нараас гаралтай баяр гэж одоо хүртэл ташаа ойлгодог хүмүүс байдаг юм билээ. Яг л Кирилл үсгийг Оросоос гаралтай үсэг гэж эндүүрдэгтэйгээ ижил. Энэ ойлголт нь ч тухайн цагтаа Монголчуудын дунд Христийн суртал нэвтрэн орохоос сэрэмжилсэн сайн хана хэрэм болж ирсэн нь юутай завшаан, юутай зол.
         Нэгэнт 12 сарын 25 буюу Христосын мэндэлсэн өдөр нь нэгэнт өнгөрчихөөд байхад л бүр 12 сарын 31, 1 сарын 1 - нд хүртэл ямар  утгатай үг болохыг нь  эс гадарлах атлаа л  " Мерри Кристмас " гэж том багагүй орилолдохыг яана. Зарим нь шинэ жилийн баяраас өмнө заавал 25 нд цуглаж, Кристмасын баяраа урьдчилан тэмдэглэцгээгээд  шинэ жил тэмдэглэдэг найз нөхөд ч харагдах юм. Ингэснээр бидний тэмдэглэдэг гадаад баярын тоо  нэмэгдэж байна. Майн, Октъябрын гээд Христийн сурталт орнуудад үүссэн баярыг үгүй хийсэн хэрнээ Христийн  түүхэн уламжлал, сэтгэлгээ, ёс заншилтай холбоо бүхий баяр болгоныг хамж шимж авчирчихаад байгаа нь сонин.
           Муу хэлээд, олон хоног тэмдэглэдэг гэж үглэн дуулаад байдаг Монгол түмний их баяр Сар шинэтэй адил тэмдэглэдэг хугацаа нь уртсаж дүндээ дүн болоод эхлэх нь.  Ийм учраас л миний бие шинэ жилийн баяр Кристмасын баяр болж хувирах нь гэж халаглаад л байгаа юм шүү дээ. Албан ёсоор Христийн шашинтан улсын бүртгэлд багтдаггүй ч энэхүү өчүүхэн мэт боловч ихээхэн хор уршигтай үзэгдэл Монголчууд биднийг өнгөцхөн харсан гадны хэн нэгэнд нийтээрээ Христлэгдсэн орон болж харагдуулах вий гэж л ихэд эмээх юм даа. Өчүүхэн хүмүүн би.
           Гажуудсан сэтгэлгээг засахад ихээхэн хугацаа шаардагдах нь тодорхой. Нэгэнт тогтсон буруу сэтгэхүй зөв гольдрил руугаа ортол ихээхэн уддагийг сүүлийн хориод жил, байтугай өнгөрсөн 70, 80 , хоёр гурван зуугаад  жилд бид олон зүйлээс мэдэж авлаа шүү дээ. Эхний ээлжинд 2014 - 2015 онд шилжих   шинэ жилийн баяраас эхлэн сүлд мод, хана туурга, хаалга үүд, цацаг чимэг юу байдаг юм бүхий л нүднээ үзэгдэх бүхнээс " Мерри Кристмас " гэдэг үгийг авч хая яа. Нүд чихэнд дасал болсон энэ   үг шинэ жилийн баяр  ирээдүйд Кристмасын баяр болж хувирах хөрс суурь болж байна гэж хэлэхэд буруудахгүй байх.  Өнөөдөр бид  шинэ жилийн баяр хэмээн тогтсон сэтгэхүйгээрээ бодоод буй ч хүүхэд залуус маань Зул сарын баяр, Кристмасын баяр гэдгээр нь илүү хүлээж аваад байх шиг. 12 сарын 25 буюу Кристмасын баяр гэдэгт дасгаж байгаад л нэг мөсөн 31 -  нийг Кристмасын баяр болгоод хувиргачихна шүү. Христийнхэн, ер нь Жүүдүүд / Еврей нар - Израйлууд / овжин зальтай улс шүү. Өнөөдөр Кристмасын баяр урьдчилж тэмдэглэхгүй бол " Шинэ жилийн баяр бүтэн биш " бодогдоод байдаг залуу үе нэгэнт буй болчихсон юм шиг нөхцөл байдал ажиглагдаад байх боллоо. Мөн шинэ жилээрээ Мерри Кристмас, Зул сарын баярын мэнд хүргэе гэж орилолдоод байгаа хамт олнууд ч энэ аюулын бодит хөрс. Тэдний уршгаар шинэ жилийн баяр давхар тодотголтой болж хувирч байна шүү дээ. " Худал  үгийг мянга дахин давтан хэлбэл үнэн болно " гэж нацистын Германы гол үзэл суртал Гебельсийн хэлсэнчлэн бидэнд аюултай үг нүд чихнээ дасал болно гэдэг үзэл суртал, оюун санааныхаа тусгаар тогтнолыг алдахад хүргэнэ. Жилээс жилд дээрх хоёр үгэнд дасна. Яваандаа шинэ жилийн баярыг Кристмасын баяр, Зул сарын баяр гэдэг өнцгөөс нь хардаг болно. Энэ утгаар нь тэмдэглэхдээ шунан дурладаг болно. Тэгээд Христийн шашинт орнуудтай адил жинхэнэ утгаар нь / Шинэ жил тэдний хувьд шинэ жил төдийгүй Кристмасын баяр / Зул сарын буюу Кристмасын баярыг тэмдэглэдэг болно.
          Аль 10 сарын сүүлэээс л тэд Зул сарын баяртаа зэхэж, бүтэн сарын турш Зул сар, шинэ жил хоёроо нэг л утгаар тэмдэглэдэг шүү дээ. Сарын өмнөөс, бүр хоёр сарын өмнөөс энэ баярын сурталчилгаа өрнөж, худалдаа  наймаа нь эхлэх болсон нь ч Христийнхний нарийн бодлого байх. Тэд шашнаа дэлгэрүүлэхийн тулд маш нарийн бодлого явуулдгийг сүүлийн 23 жтл бид хангалттай харлаа шүү дээ.
        Цэрэг дайны, улс төрийн, эдийн засгийн, хүнс тэжээлийн түрэмгийлэл аль аль нь аюултай ч оюун санааны түрэмгийлэл илүү аюултай." Бүх урлагийн дотроос кино урлаг хамгийн хүчтэй " гэж В. И. Улъяанов багш хэлсэн нь оргүй үг биш болох нь Монгол улсад бусад улсын түүх, ёс заншлаа сурталчилсан киноны үер бууж байгаагаас харагдаж байна. Кристмасын баяр, Зул сарын баяр хэмээх үг их орсон гадны шинэ жилийн сэдэвт кинонууд Монголчуудын амнаас дээрх үгс өөрийн эрхгүй урсан гардаг хорт зуршлыг буй болгоод байна. Цаагуураа  Есүсийн шашныхан, тэр дундаа Америк, Еврейчүүд Монголчуудыг Христчилэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх  нэг арга зам болгон шинэ жилийн баярыг ашиглаад байгаа юм биш үү?                        Азийнхнаас энэ баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглдэг нь Монголчууд учраас энэ арга замыг сонгоод буй юм биш үү?  Хүүхдүүд Зул сарын баяр хурдан болоосой, зул сарын баяр хурдхан болоосой хэмээн үглэцгээх боллоо. Бид шинэ жилийн баяр хурдхан болоосой л гэдэгсэн. Христийнхэн Кристмас, шинэ жил хоёроо иж бүрнээр нь тэмдэглэдэг юм байгаа биз. Бидэнд шинэ жил л байхад хангалттай. Кристмас бидэнд юуны хамаа байна.  Бидэнд сэтгэлгээний шинэчлэл юу юунаас чухал байна.  Энэ нь  жижигхэн зүйлээс эхлэнэ.

  •         Хэрэвзээ сэтгэлгээний шинэчлэл хийж чадахгүй жилээс жилд улам бүр  Кристмасын баярт автаад эхлэвэл Шинэ жилийн баярыг нэг хэсэгтээ тэмдэглэхгүй завсарлах хэрэгтэй. Ингэж байж л бид үндэстнээ аварч чадна. 1991 онд Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэж эхлэсэн жил уриалга гарч Шинэ жилийн алгасаж болж байсан санагдана.

Tuesday, January 7, 2014

Бидний дархлаа аажим аажмаар алдагдсаар.

Нийтлэлч О. Мөнхжаргал.
Бид улс төрийн тусгаар тогтнол, эдийн засгийн тусгаар тогтнол, хүнс тэжээлийн тусгаар тогтнол их ярих дуртай. Харин хамгийн үнэ цэнэтэй, оршихуйн үндсийн үндэс болсон тусгаар тогтнолоо огоот ярьдаггүй. Монголыг улс төрөөр, цэрэг зэвсгээр эзлэхгүй, эдийн засгаар л эзлэх аюултай гэж бид ярьдаг. Харин бусдад эзлэгдэх хамгийн аюлтай нийгмийн амьдралын хүрээ бол оюун санаа, оюун сэтгэхүй гэдгийг тун ч бага хэсэг нь ойлгодог. Тийм ч учраас гадны янз бүрийн  тархи угаалтанд дэндүү их автаж байна. Түүгээр ч зогсохгүй түүхээ сайн мэдэхгүйгээс  бидэнтэй удам гарвалын хувьд холбоо хэлхээтэй байх ямар ч боломжгүй улс, үндэстнүүдийн ах дүү төрөл садан болж жүжиглэх аргаар, яваандаа Монголыг зэгнэн суух далд бодлогынх нь идэш болсоор л.  Монгол даяаршилтын онцлог нь Солонгосжилт болж байна гэж хэн нэгэн нь халаглан бичсэн байдгийг санана. Энэ ч ортой. Солонгосыг шүүмжилсэн хэн нэгнийгээ хажиглан харах, өө мэдэхгүй хэмээн яриаг нь үл тоомсорлох хандлгага ер нь ажиглагдаад байх болсон. Зөвхөн Солонгосжилт ч гэлтгүй ер нь өөрийн гэсэн үнэт зүйлс, үндэстний дархлааны хувь тун ч мөчид үндэстэн болж байгаа нь бурхны шашинд жигтэйхэн хайртай хэрнээ уламжлалт бөөгийн шашиндаа хүнийрхүү хандацгаана. Энэ уул овоо, гал голомт, онгод тэнгэр, хар, цагаан сүлд ярих нэгнээ энэ одоо бөөлөх гээд байгаа юм уу? хаашаа юм. Бөө болчихсон юм уу хаашаа юм гэх зэргээр ер нь  ад үзэх маягтай. Шри Шри Рави Шанкари л гэнэ, Шри Шри Чинмой л гэнэ. Чинхай л гэнэ гадны мэргидийг ихэд даган, шүтэн биширч, бүр соёлд иргэншилд нь дурлах янзтай. Зун болохоор нөгөө олон янзын Шри Шри - шийнхээ нөлөөгөөр   нимгэн даавуугаар биеэ ороож, Энэтхэг маягаар хувцасласан хүүхнүүд олшрох янзтай.
Арго багшийн " Гадны энэ олон мэргэд бол зүгээр л Монголчуудын энергийг сорогчид " гэж хэлсэн нь ортой л байх.
    Туркуудын Монгол бол бидний эцэг өвгөдийн нутаг гэсэн тархи угаалтанд хүн бүр, Ерөнхий сайд нь хүртэл хошгирч, " Эх нутагтаа ирж тавтай амьдарцгаа " ухааны юм донгосоод л.
2002 оны намар Монгол, Солонгосын Хөлбөмбөгчдийн уулзалт, Энхийн их наадам гээч хуурамч зарлал Солонгосын Христийн шашны Халлелуяа хэмээгч нийгэмлэгийн зохион байгуулсан цуглаан дээр Нийслэлийн удирдлага, манай нэртэй хамтлаг дуучид оччихсон, гарын бэлэг авцгаахыг хараад их гутарч билээ. Бүр Христийн сүмд явдаг залуус эх орныхоо шигшээг бус Христийн нийгэмлэгийн, Солонгосынхоо гуравдугаар лигт тоглодог " Халлелуяа " багийг дэмжихийг хараад гадны сурталд, тэр дундаа шашинд автсан хүмүүст эх орон, үндэс угсаа, газар шороо, өв соёл гэсэн үнэт зүйл байдаггүй юм байна даа гэж ухаарч билээ.
     Гадаад нэр, хаяганд эмзэглэдэг нь тун цөөн байх юм. Энэ үгнүүдээ Монголоор орчуулж болно л доо. орчуулахаар нэг л онцгүй болчихдог юм. Гадаадаараа гоё байдаг юм гэж ярих хүмүүст ямар Монгол дархлаа байна вэ?           / Үргэлжлэл буй /