Tuesday, January 7, 2014

Бидний дархлаа аажим аажмаар алдагдсаар.

Нийтлэлч О. Мөнхжаргал.
Бид улс төрийн тусгаар тогтнол, эдийн засгийн тусгаар тогтнол, хүнс тэжээлийн тусгаар тогтнол их ярих дуртай. Харин хамгийн үнэ цэнэтэй, оршихуйн үндсийн үндэс болсон тусгаар тогтнолоо огоот ярьдаггүй. Монголыг улс төрөөр, цэрэг зэвсгээр эзлэхгүй, эдийн засгаар л эзлэх аюултай гэж бид ярьдаг. Харин бусдад эзлэгдэх хамгийн аюлтай нийгмийн амьдралын хүрээ бол оюун санаа, оюун сэтгэхүй гэдгийг тун ч бага хэсэг нь ойлгодог. Тийм ч учраас гадны янз бүрийн  тархи угаалтанд дэндүү их автаж байна. Түүгээр ч зогсохгүй түүхээ сайн мэдэхгүйгээс  бидэнтэй удам гарвалын хувьд холбоо хэлхээтэй байх ямар ч боломжгүй улс, үндэстнүүдийн ах дүү төрөл садан болж жүжиглэх аргаар, яваандаа Монголыг зэгнэн суух далд бодлогынх нь идэш болсоор л.  Монгол даяаршилтын онцлог нь Солонгосжилт болж байна гэж хэн нэгэн нь халаглан бичсэн байдгийг санана. Энэ ч ортой. Солонгосыг шүүмжилсэн хэн нэгнийгээ хажиглан харах, өө мэдэхгүй хэмээн яриаг нь үл тоомсорлох хандлгага ер нь ажиглагдаад байх болсон. Зөвхөн Солонгосжилт ч гэлтгүй ер нь өөрийн гэсэн үнэт зүйлс, үндэстний дархлааны хувь тун ч мөчид үндэстэн болж байгаа нь бурхны шашинд жигтэйхэн хайртай хэрнээ уламжлалт бөөгийн шашиндаа хүнийрхүү хандацгаана. Энэ уул овоо, гал голомт, онгод тэнгэр, хар, цагаан сүлд ярих нэгнээ энэ одоо бөөлөх гээд байгаа юм уу? хаашаа юм. Бөө болчихсон юм уу хаашаа юм гэх зэргээр ер нь  ад үзэх маягтай. Шри Шри Рави Шанкари л гэнэ, Шри Шри Чинмой л гэнэ. Чинхай л гэнэ гадны мэргидийг ихэд даган, шүтэн биширч, бүр соёлд иргэншилд нь дурлах янзтай. Зун болохоор нөгөө олон янзын Шри Шри - шийнхээ нөлөөгөөр   нимгэн даавуугаар биеэ ороож, Энэтхэг маягаар хувцасласан хүүхнүүд олшрох янзтай.
Арго багшийн " Гадны энэ олон мэргэд бол зүгээр л Монголчуудын энергийг сорогчид " гэж хэлсэн нь ортой л байх.
    Туркуудын Монгол бол бидний эцэг өвгөдийн нутаг гэсэн тархи угаалтанд хүн бүр, Ерөнхий сайд нь хүртэл хошгирч, " Эх нутагтаа ирж тавтай амьдарцгаа " ухааны юм донгосоод л.
2002 оны намар Монгол, Солонгосын Хөлбөмбөгчдийн уулзалт, Энхийн их наадам гээч хуурамч зарлал Солонгосын Христийн шашны Халлелуяа хэмээгч нийгэмлэгийн зохион байгуулсан цуглаан дээр Нийслэлийн удирдлага, манай нэртэй хамтлаг дуучид оччихсон, гарын бэлэг авцгаахыг хараад их гутарч билээ. Бүр Христийн сүмд явдаг залуус эх орныхоо шигшээг бус Христийн нийгэмлэгийн, Солонгосынхоо гуравдугаар лигт тоглодог " Халлелуяа " багийг дэмжихийг хараад гадны сурталд, тэр дундаа шашинд автсан хүмүүст эх орон, үндэс угсаа, газар шороо, өв соёл гэсэн үнэт зүйл байдаггүй юм байна даа гэж ухаарч билээ.
     Гадаад нэр, хаяганд эмзэглэдэг нь тун цөөн байх юм. Энэ үгнүүдээ Монголоор орчуулж болно л доо. орчуулахаар нэг л онцгүй болчихдог юм. Гадаадаараа гоё байдаг юм гэж ярих хүмүүст ямар Монгол дархлаа байна вэ?           / Үргэлжлэл буй /

No comments:

Post a Comment